2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Да хүрээ авто худалдааны төв орчимд 20 цэгт хөрсний бохирдлыг шинжлэв

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр 5 жишиг төслийг хэрэгжүүлж байна.

Дээрх 5 төслийн нэг болох Нийслэлийн БЗД -ийн 23-р хороонд орших Да-Хүрээ авто худалдаа, засварын төвлөрсөн бүс орчмын хөрснөөс 20 цэгийн дээж авч хөрсний эрүүл ахуйн бохирдлыг E. coli titre (гэдэсний савханцар), Salmonella/Shigella (гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд), Clostridium perfringens (агааргүйтэн нян) гэсэн гурван үзүүлэлтээр MNS 3297:2019 “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” стандарттай харьцуулан биобэлдмэлийг ашиглахын өмнөх болон дараах үр дүнг үнэлэв.

Шинжилгээний дүнгээр биобэлдмэл хэрэглэхээс өмнө 20 цэгийн 10 нь их, 7 нь дунд, 2 нь бага бохирдолтой, нэг нь цэвэр ангилалд байсан бол хэрэглэсний дараах шинжилгээгээр нэг нь их, 2 нь дунд, 7 нь бага бохирдолтой болж 10 цэгийн дээж цэвэр ангилал руу шилжсэн үр дүн гарав.

Үүнд: Өвчин үүсгэгч тус бүрийн харьцуулалтаар Salmonella/Shigella хамгийн өндөр буюу 90.0 хувь, Clostridium perfringens 64.7 хувь, E. coli 50.0 хувийн бууралттай байлаа.

Түүнчлэн судалгаанд хамрагдсан 20 цэгийн 19-д хөрсний нийт бактерийн тооны бууралт бүртгэгдсэн. Тухайлбал: биобэлдмэл хэрэглэсний дараах давтан шинжилгээгээр Staphylococcus aureus (алтан шар стафилококк)-ийн илрэлт 12 цэгээс 6, мөөгөнцрийн илрэлт 11 цэгээс 3 болж буурсан бол термофилийн бичил биетний тоон агууламж 16 цэгээс 14-д дахин илэрсэн хэдий ч 10-100 дахин их хэмжээгээр буурсан үр дүнтэй байна.

Энэхүү төслийн хувьд эмээлтийн мах бэлтгэлийн бүс орчимд хэрэглэсэн бэлдмэлтэй адил хэдий ч тухайн бүсийн бохирдуулагч хүчин зүйлсээс үүдэлтэйгээр хөрсний бохирдлын түвшин эрс буурсан үзүүлэлт гарчээ.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 мин өмнө 0
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
12 мин өмнө 37
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
39 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1