2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

"Бүс нутагт болон Монгол улсад зохион байгуулалттай үйлдэгдэж буй гэмт хэргийн нөхцөл байдал" сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Бүс нутагт болон Монгол Улсад үйлдэгдэж буй зохион байгуулалттай гэмт хэргийн нөхцөл байдал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутагт үйлдэгдэж буй үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, Монгол Улс дахь гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, чиглэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус хэлэлцүүлгийн зорилго оршиж байна.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг технологийн дэвшилтэй зэрэгцэн өсөх хандлагатай байгааг онцлоод энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход Ази , Номхон далайн бүс нутгийн бусад улс орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай гэдгийг онцоллоо.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн дэд дарга ноён Бенедикт Хофман бүс нутгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг тэр дундаа хүн худалдаалах, цагаачдыг хууль бусаар хил нэвтрүүлэх, байгаль орчин, цахим гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулж, дээрх гэмт хэрэгтэй тэмцэх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Танилцуулга илтгэлийг НҮБ-ын МБГХТА-ны ЗӨАНДБ-ийн Мансууруулах бодисын хяналт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэргэжилтэн Иншик Сим “Бүс нутагт үйлдэгдэж буй үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг ба өнөөгийн чиг хандлага” сэдвийн хүрээнд хийсэн бол ЦЕГ-ын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга Б.Эрдэнэдалай “Монгол Улс дахь гэмт хэргийн нөхцөл байдал, статистик тоо баримт, хууль сахиулах байгууллагад тулгамдаж буй асуудал” сэдвээр мэдээлэл өглөө.

Мөн АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Х.Баярмагнай Монгол Улс дахь авлигын чиг хандлага, өндөр эрсдэлтэй салбар ба авлигатай тэмцэхэд авч хэрэгжүүлж буй санаачилгыг танилцуулж, НҮБ-ын МБГХТА-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Лонг Нгуен хууль сахиулах байгууллагын сургалт, авлигын эсрэг Монгол Улсад хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

“Бүс нутагт болон Монгол Улсад үйлдэгдэж буй зохион байгуулалттай гэмт хэргийн нөхцөл байдал” хэлэлцүүлэгт үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий олон улсын болон хууль сахиулах байгууллага, дипломат төлөөлөгчийн газрын 60 гаруй төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
11 мин өмнө 36
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
38 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1