2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

UNCCD-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Газар ба хүн төвт өдрийн арга хэмжээний "Уугуул иргэдийн өндөр түвшний тусгай арга хэмжээ"-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан оролцлоо.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц нь цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэх чиг хүрээнд нутгийн уугуул иргэдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тогтвортой газрын менежмент, эксосистемийн нөхөн сэргээлт, тэсвэртэй амьжиргааг хангахыг чухалчилдаг. Нутгийн уугуул иргэд дэлхийн хуурай бүс нутгийн экосистемийг тогтвортой удирдах, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт болон бусад сорилтыг даван туулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгийг нутгийн уугуул иргэдийн өндөр түвшний панел хэлэлцүүлгээр эхлүүлсэн юм.

Хэлэлцүүлгээр талууд ариун дагшин газар нутаг, малчдын эрх, уламжлалт мэдлэг, оролцоо, манлайлал, газрын доройтол, цөлжилт, гангийн авч үзэж, гарц шийдлийн талаар санал солилцов. Хэлэлцсэн асуудлын хүрээнд бэлчээрийн нөхөн сэргээлт ба малчдын оролцоог хангуулах, хамтран ажиллах хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Монголчууд эртнээс байгальтайгаа зохицон амьдарч, ус, бэлчээр, ан амьтан, тахилгат уул усаа, хамгаалж ирсэн уламжлалтай ард түмэн. Монголын уламжлалт улирлын нүүдэл, отор, бэлчээр сэлгэн ашиглах арга ухаан нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан тогтвортой менежментийн нэг юм. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол, уул уурхай, хотжилт зэрэг нь манай орны экосистем, малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам малчин өрхийн хамтын менежмент, бэлчээрийн зохистой ашиглалт, малчдын эрх, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж, хэд хэдэн хуулийн төслийг батлуулсан. Доройтсон газрыг нөхөн сэргээх нь зөвхөн байгаль хамгаалах асуудал бус ажлын байр, орлого, орон нутгийн хөгжил, залуучууд нутагтаа үлдэх боломжийг бий болгох зэрэг онцгой ач холбогдолтой чухал хөрөнгө оруулалт юм. Энэ чиглэлд Монгол Улс хөрөнгө оруулалт татахын тулд тогтвортой бодлоготой, тодорхой хууль эрх зүй, нээлттэй, иргэдийн оролцоо, шударга ёсыг эрхэмлэсэн байх учиртай юм" хэмээв.

Цаашид тогтвортой газрын менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, гангийн тэсвэржилт болон UNCCD-ийн зорилтуу нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
8 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
13 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
16 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
20 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
38 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 56
1 / 1