2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

МАН БҮЛЭГ: УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг сонсож, УИХ-ын гишүүд гишүүд асуулт асууж, санал хэлж хэлэлцлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарыг томилж буй талаараа танилцууллаа.

Бүлгийн гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд,

1. УИХ-ын дэгийн тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр боловсруулжээ. Ингэхдээ Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх, Ерөнхий сайдад тодорхой асуудлаар итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх дэгд Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр заасныг Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцүүлж 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэхээр өөрчлөх

2. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг тав хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар сонсохоор тусгасан байна.

3. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэргэжлийн Байнгын хорооны хуралдаанаас гаргасан зөвхөн дэмжсэн саналыг дэмжие гэсэн томьёоллоор санал хураах буюу Байнгын хорооны хуралдаанд оролцсон нийт гишүүд дэмжсэн, дэмжээгүйгээс үл хамаарч эрх бүхий этгээдийн анх гаргасан саналыг нь дэмжих эсэхээр санал хураах гэсэн гол өөрчлөлтүүдийг оруулжээ.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн гол зохицуулалт нь шинэ төрлийн тамхийг тамхины төрөлд оруулах, 2030 он хүртэл тамхины татварыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгалаа. Мөн гудамжинд тамхи татдаг явдлыг хориглох, тамхинд элдэв төрлийн жимс, чихрийн амт үнэр оруулахыг хориглох, тамхины татварын тодорхой хувь хэсгийг биеийн тамир, спорт, нийтийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
6 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
17 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
44 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1