2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин тасалдахгүй

Гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний тасралтгүй байдал, эмийн хүртээмжийг хангах зорилгоор гемофилийн эсрэг рекомбинант VIII, IX фактор болон бусад шаардлагатай эмийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

2026 онд батлагдсан 2.7 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгийн хүрээнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрөөр дамжуулан нэг эх үүсвэрийн худалдан авалтыг зохион байгуулснаар эмийн нэгжийн үнийг бууруулж, 350 сая төгрөгийн төсвийн хэмнэлт бий болгосон.

Улмаар хэмнэсэн хөрөнгийг дахин үр ашигтай зарцуулж, анхны төсөвт багтаагүй байсан нэн шаардлагатай 3 нэр төрлийн эмийг нэмж захиалжээ.

Ингэснээр нийт 5 нэр төрлийн гемофилийн эсрэг рекомбинант факторыг хүлээн авч, эмчилгээний хэрэгцээнд ашиглах боломж бүрдэж байна.


Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Төсвийн хэмнэлт гэдэг зөвхөн мөнгө хэмнэсэн үзүүлэлт биш. Харин хэмнэсэн хөрөнгөөр илүү олон иргэнд шаардлагатай эмчилгээ, тусламжийг хүргэж чадсан бодит үр дүн байх ёстой. Энэ удаагийн худалдан авалт үүнийг бодитоор харууллаа” хэмээн онцоллоо.

НҮБХХ-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон "Өнөөдөр ийнхүү эмийг хүлээлгэн өгч байгаа нь Монгол Улсад гемофилитэй хүмүүс шаардлагатай эмчилгээгээ найдвартай авах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болж байна. Цус бүлэгнэлтийн нөхөх эмчилгээг цаг алдалгүй авах нь өвчний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой. НҮБХХ нь Монгол Улсын Засгийн газар болон түншүүдтэй хамтран нэн шаардлагатай эмийн хүртээмжийг бэхжүүлж, илүү тэсвэртэй, тэгш хүртээмжтэй, хүн бүрийг хамарсан эрүүл мэндийн тогтолцоог дэмжихийн төлөө тууштай ажиллах болно” гэв.

Монгол Улсын хэмжээнд гемофили өвчтэй 173 иргэн бүртгэлтэй бөгөөд тус өвчин нь цус бүлэгнэлтийн хүчин зүйл дутагдсанаас цус алдах эрсдэл өндөртэй, урт хугацааны эмчилгээ, тогтмол хяналт шаарддаг. Иймд эмчилгээний шаардлагатай хүчин зүйлийг цаг тухайд нь, тасралтгүй нийлүүлэх нь өвчтөний эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Өнөөдөр хүлээлгэн өгч буй рекомбинант VIII, IX факторууд нь олон улсын чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, эмийн хатуу зохицуулалттай зах зээлд нийлүүлэгддэг үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн бөгөөд гемофили өвчтэй иргэдийн эмчилгээний хэрэгцээг тогтвортой хангах боломжийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн яамнаас нэн шаардлагатай, тасалдал үүсэх эрсдэл өндөртэй эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг илүү үр ашигтай, тогтвортой зохион байгуулахын зэрэгцээ эрэлт хэрэгцээнд суурилсан төлөвлөлт, чанарын баталгаажуулалт, нөөц бүрдүүлэлт, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангасан тогтолцоог боловсронгуй болгоход анхаарч ажиллаж байна.

Сайд Э.Батшугар “Иргэн бүрд шаардлагатай эмчилгээ нь хүртээмжтэй, эмийн хангамж нь тасралтгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь чанартай байх бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэдгийг энэ үеэр онцоллоо.


Сэтгэгдэл 0
0/1000
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
14 мин өмнө 2
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
40 мин өмнө 41
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
51 мин өмнө 43
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 44
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 80
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 21
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 19
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 20
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 59
1 / 1