2026.08.24, Даваа
Хуульч О.Батхүү: “Алганд багтдаг жижиг улс” гэгддэг Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо, хяналт чухал
2026-01-09 515

Монголчууд ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталсан өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан хуульч Отгоны Батхүүтэй уулзаж ярилцлаа.

Хуульч хүний хувьд Үндсэн хуулийн хэрэгжилтийг Та хэрхэн үнэлж, дүгнэдэг вэ?“

Алганд багтдаг жижиг улс” хэмээн нэрлэгддэг Үндсэн хууль бол аливаа улс орон бүрийн иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, бүх хуулийн эх хууль байдаг. Хуульчаар ажиллахдаа миний хувьд Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг дэх хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой зүйл, заалтуудыг өдөр тутамдаа хэрэглэдэг.

Шинэ Үндсэн хуулиа батлаад 34 дэх жилтэйгээ золгож байгаа энэ цаг үед энэ хуулийг жаазлаад өлгөхөөс гадна хэрэгжилтийг хангахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцлох ёстой. Оролцоо бол хяналт юм.

Үндсэн хуулийн өдрөөр зүгээр баярлаад, яриад өнгөрүүлэх бус бид юун дээр алдав, цаашид юуг анхаарах, алдаа, оноог засах талаар хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авдаг байгаасай. Өнөө жилийн хувьд Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн асуудал, маргаан гарч, шийдвэрлэснээс хоёрыг нь л дурдъя. Эхнийх нь хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг Эрүүгийн хуульд зааж, ял оноодог байдлыг хүчингүй болгосон. Цэцийн дүгнэлтийг цаг алдалгүй шийдвэрлүүлэхэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал түргэн шуурхай хандаж, намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэлэлцэн УИХ-ын тогтоол баталсан нь энэ сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Мөн хуульч О.Батхүү миний бие 2025 оны 06 дугаар сард Үндсэн хуулийн цэцэд хандаж, хүн өөрийн хувийн өмч хөрөнгийг хүссэн үнээрээ зарж борлуулах эрхийг баталгаажуулах шийдвэрийг гаргуулсан байгаа. Улсын Их Хурал үүнийг хүлээн авч, хуулиндаа өөрчлөлт оруулсан.

Тэгэхээр нийт иргэд, хүмүүст хандаж, уриалахад Үндсэн хууль гэдэг бол зүгээр нэг тунхаг, хананд жаазлаад өлгөдөг үнэгүй цаас биш. Хүмүүн бидний амьдралд өдөр бүр хэрэглэдэг, хэрэгжүүлдэг хууль, баримт бичиг. Монгол Улсын бүх хууль, журам, Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын тогтоол бол Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанд нийцсэн байх ёстой гэдгийг хэлэх байна.

Оролцоог өөрийн биеэр үлгэрлэсэн, үр дүнгээ үзсэн танд баяр хүргэе. Иргэд шийдвэр гаргахад хяналт, оролцоо нээлттэй гэдгийг Та өөрийн биеэр үлгэрлэжээ. Парламентын цахим талбарт нийтийн өргөдөл санаачилсан байсан?

Тийм ээ, миний бие УИХ-ын нийтийн өргөдөл, гомдлын petition.parliament.mn цахим талбарт хандаж, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 21.2.1 дэх заалт буюу үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогын дүнд 2.0 хувийн татвар ногдуулах тухай заалтыг хүчингүй болгох тухай өргөдөл санаачлан гаргасныг олон нийт дэмжиж, 100 мянгаас дээш санал авсан тул УИХ-ын Байнгын хороод болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Хамгийн гол нь амьдралын анхдагч хэрэгцээ болсон орон сууцаа иргэд ихэвчлэн зээлээр авч, түүндээ хүү төлж буй бөгөөд энэ нь ашиг орлого олох бизнес биш гэдгийг гол үндэслэл болгосны дээр бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүйг жишиг болгон дурдсан юм. Миний өргөдлийг 30 хоногийн хугацаанд 100 306 иргэн дэмжсэн. Үүнийг парламент шууд хэлэлцээд дэмжиж болох байсан гэж би хуульчийн хувиар үзэж байгаа. Заавал хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх шаардлагагүй юм. Ялангуяа Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхдөө татварыг тодорхой хэмжээнд бууруулах амлалт өгсөнийг эргэн санах хэрэгтэй. Мөрийн хөтөлбөртөө тусгачихсан байгаа. Байраа томруулахаар худалдахад хоёр хувийн татвар авдаг нь буруу. Байнгын хороод бол дэмжчихсэн. Цааш үргэлжлүүлэн шийдвэр гаргана гэсэн хүлээлттэйгээр, энэ тухай Улсын Их Хурлын даргатай уулзаж, хүсэлтээ илэрхийлээд байна. Нийгмийн хүлээлт үүсгэсэн өргөдөл гэдгийг УИХ-ын гишүүд ойлгож дэмжинэ гэдэгт найдаж байгаа.

  • Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 140
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 140
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 72
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 84
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 176
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 116
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 239
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 85
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 326
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 504
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 59
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 92
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 457
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 58
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 273
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 92
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 55
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 57
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 75
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 99
1 / 1