2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Франц Улсад оршин суугаа болон тус улсад зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...

Бүгд Найрамдах Франц Улсад 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр амьжиргааны өртгийн өсөлт, нийгэм, эдийн засгийн асуудлыг эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаал, цуглаан болж, Парис, Марсель, Лион, Бордо, Лимож зэрэг хотод нийтийн эмх замбараагүй байдал, хүчирхийлэл, галдан шатаах, дээрэм тонуулын хэрэг гарсан байна.

Франц Улсын Дотоод хэргийн байгууллагын мэдээлснээр жагсаалын үеэр 2,000 гаруй хүнийг баривчилж, нийтийн хэв журам сахиулах ажиллагаанд оролцсон 600 гаруй алба хаагч гэмтжээ.

Тус улсын эрх баригчид цаашид нөхцөл байдлыг тогтворжуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдсэн байна.

Иймд Франц Улсад зорчихоор төлөвлөж буй болон оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Үүнд:

  • Жагсаал, цуглаан зохион байгуулагдаж буй газар болон ойр орчмоос хол байх, олон хүн цугларсан, нөхцөл байдал хурцдаж болзошгүй бүсэд зорчихоос зайлсхийх;
  • Цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, шаардлагыг биелүүлэх, орон нутгийн эрх бүхий байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, мэдээллийг тогтмол дагаж мөрдөх;
  • Галдан шатаалт, мөргөлдөөн, дээрэм тонуул гарсан бүсэд ойртохгүй байх, шаардлагагүй тохиолдолд хотын төв болон жагсаал болж буй газруудаар зорчихгүй байх;
  • Нийтийн тээвэр, авто замын хөдөлгөөний өөрчлөлтөд анхаарах, зорчих маршрутаа урьдчилан шалгаж, шаардлагатай тохиолдолд аяллын төлөвлөгөөгөө өөрчлөх;
  • Хувийн бичиг баримт, мөнгө, гар утас болон бусад эд зүйлсээ сайтар хамгаалах, гэр бүл, ойр дотнын хүмүүстэйгээ тогтмол холбоотой байх.

Иргэд Та бүхэн аливаа эрсдэлтэй нөхцөл байдалд өртсөн тохиолдолд аюулгүй газарт нэн даруй шилжиж, Франц Улсын цагдаа болон холбогдох шуурхай тусламжийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа ЭСЯ

Парис дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Хаяг: Ambassade de Mongolie, 5, Avenue Robert Schuman, 92100 Boulogne-Billancourt

Утас: 33 (1) 46052812, 33 (1) 4605 23 18 (Консул)

Шуурхай утас: +33 626082898

Цахим шуудан: paris@mfa.gov.mn

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 55
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1