2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ХУРХЫН ХӨНДИЙД ХҮЛЭМЖИЙН ХИЙН СОЛИЛЦООГ ХЭМЖИХ ШИНЭ СТАНЦ СУУРИЛУУЛЛАА

Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв (WSCC) нь хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр Хэнтий аймгийн Хурхын хөндийд хүлэрт газрын хүлэмжийн хийн солилцоог хэмжих Эдди ковариацийн (Eddy Covariance) станцыг шинээр суурилууллаа.

Энэхүү станц нь хүлэрт газрын метан (CH₄), нүүрсхүчлийн хийн (CO₂) урсгалыг тасралтгүй хэмжиж, уур амьсгалын өөрчлөлт, цэвдгийн гэсэлт, хүлэрт газрын доройтол болон нүүрстөрөгчийн эргэлтийн харилцан хамаарлыг судлах боломж бүрдүүлнэ. Хэмжилтийн үр дүн нь Монгол орны хүлэрт газрын талаарх шинжлэх ухааны мэдлэгийг нэмэгдүүлж, хамгаалал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд хувь нэмэр оруулах юм.

Станц суурилуулалтын ажлыг ХБНГУ-ын Weihenstephan-Triesdorf University of Applied Sciences (HSWT)-ийн Peatland Science Centre (PSC), Wetlands International, Green Choice байгууллагууд болон эрдэмтэн судлаач, техникийн мэргэжилтнүүд хамтран хэрэгжүүлжээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
10 мин өмнө 31
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
37 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1