2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр БНХАУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний газрын Дэд дарга Сүн Ян, БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн Ерөнхий захирлын орлогч Мэй Ян тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа, ялангуяа халдварт өвчний тандалт, хяналт, сэргийлэлт, эрт сэрэмжлүүлэг, лабораторийн чадавх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын үеэр хил орчмын бүс нутгийн зоонозын өвчний тандалт, судалгааны хамтын ажиллагааны үр дүнг онцолж, сүүлийн 10 жилийн хугацаанд БНХАУ-ын мэргэжлийн байгууллагууд болон Зоонозын өвчин судлалын үндэсний төв хамтран тарваган тахал болон бусад зоонозын халдварт өвчний тандалт, судалгааг 4 аймгийн 4 сумын нутаг дэвсгэрт нийт 33 удаа зохион байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт орчмоос тарваган тахлын үүсгэгч, Бичигтийн боомт орчмоос олзворлосон мэрэгч амьтнаас листериозын үүсгэгчийг тус тус илрүүлжээ.

Цаашид хоёр улсын хил орчмын бүс нутагт зоонозын халдварт өвчин, ялангуяа тарваган тахлын тандалт, судалгааг өргөжүүлэх, эрсдэлийн болон тандалтын мэдээлэл солилцоог сайжруулах, хамтарсан судалгаа, лабораторийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.

Түүнчлэн БНХАУ-ын тал Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийн үйл ажиллагааг тогтворжуулж бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтэн солилцох, дадлагажуулах, хамтарсан судалгаа шинжилгээ хийх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
11 мин өмнө 36
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
38 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1