2026.08.24, Даваа
Өнгөрсөн онд хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн гэх 590 гомдол Төрийн албаны зөвлөлд иржээ
2026-04-28 25

Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг нийт 330 сум, 9 тосгоны 671 байгууллагын 3402 албан хаагч, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 61 төрийн байгууллагын 105, нийт 3507 албан хаагчийг хамруулан хийсэн. Хяналт шалгалтаар ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, Төрийн албаны тухай хууль болон албан тушаалын тодорхойлолтын шаардлага хангаагүй, түр орлон болон сэлгэн, шилжин ажиллуулах журам зөрчсөн нийт 287 зөрчил илрүүлсэн байна.

Хуульд заасны дагуу хяналт шалгалтыг төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт, томилгооны үйл ажиллагаанд хийдэг байсныг суманд ажиллах явцдаа боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын буюу төрийн үйлчилгээний 1,579 байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж, томилох  үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн 205 төсвийн шууд захирагчийг хууль зөрчиж, “түр орлон гүйцэтгэгч”-ээр томилсныг мөн илрүүлжээ.

Хяналт шалгалтыг зөвхөн хянаж, шалгаад дуусгах бус төрийн байгууллагын удирдлага, 36357 албан хаагчдад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хэрэглэх талаар таниулах, мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт, шинэ мэдлэг мэдээлэл өгөх хэлбэрээр зохион байгуулсан нь үр дүнтэй болж дээрх зөрчлүүдээс 176 нь шалгалтын явцад хуульд нийцэн арилсан аж.

Илэрсэн зөрчлөөс хяналт шалгалтын явцад арилгаагүй 187 зөрчлийн асуудлыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж 46 тогтоолоор холбогдох албан тушаалтанд хугацаатай үүрэг өгч ажилласнаар хэрэгжилт оны төгсгөлд 87.1 хувьтай хэрэгжсэн үр дүн гарсан хэмээлээ. 

Өнгөрсөн онд хөдөлмөрлөх зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Төрийн албаны зөвлөлд 590 өргөдөл, гомдол ирснээс, 589-ийг шийдвэрлэсэн бөгөөд 145-д хугацаатай үүрэг даалгавар өгч, захиргааны шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулсан байна.

Төрийн албаны хуулийн хэрэгжилтийг чанаржуулах, сайжруулах зорилгоор яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журамд "Чадахуйн зарчим"-ын хэрэгжилтийн хөндлөнгийн үнэлгээг Төрийн албаны зөвлөл үнэлдэг байх талаар Засгийн газарт хүсэлт гарган, тогтоол батлуулсан аж Энэхүү хөндлөнгийн үнэлгээг анх удаа 15 яам, 44 агентлаг, 22 аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулан хийжээ. Үнэлгээгээр яамд 80.3, агентлаг 70.7, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар 77.5 хувийн дундаж гүйцэтгэлтэй үнэлэгдсэн бөгөөд жил бүр тогтмол үнэлгээ хийдэг эрх зүйн орчин бүрдүүлж чадсан нь үр дүнтэй ажил болж байна хэмээн Төрийн албаны зөвлөлийн дарга танилцуулгадаа дурдсан.

Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод батлах зөвшөөрөл олгох чиг үүргийн хүрээнд тус зөвлөл нь 2025 онд 91 төрийн захиргааны байгууллагаас албан тушаалын тодорхойлолт батлах зөвшөөрөл олгох хүсэлт хүлээн авч хянан үзээд 63 төрийн байгууллагын 7,511 албан хаагчид хамаарах 2,411 албан тушаалын тодорхойлолт батлах зөвшөөрлийг 144 тогтоолоор олгожээ. 

Төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх, албан тушаалд шаардлага хангасан, ур чадвартай, ёс зүйтэй, иргэн/албан хаагчийг сонгон шалгаруулах удирдлага, зохион байгуулалтыг хангах ажлын хүрээнд төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг 4 зохион байгуулж, нийт шалгалтад орсон 11,029 иргэнээс тэнцсэн 4,547 иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэжээ. 2024 онтой харьцуулахад бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо 12 хувиар, шалгалтад оролцогчдын тоо 16.1 хувиар буурсан хэдий ч шалгалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн иргэдийн тоо 5 хувиар нэмэгдсэн байгаа нь иргэдийн төрийн албанд ажиллах хүсэл сонирхол их байгаагийн илрэл юм гэж Төрийн албаны зөвлөлийн дарга тодотгосон.

Тэрбээр цааш нь төрийн албаны судалгаа, шинжилгээ, төрийн албан хаагчийн сургалт, төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэл, Зөвлөлийн үйл ажиллагаа болон Төрийн албаны хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналаа танилцуулсан. Тэрхүү саналд, Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг эрчимжүүлэх, төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны чиглэлээр нэгдсэн зохицуулалт хийх, төрийн албаны хүний нөөцийн үндэсний  хөтөлбөрийг батлах, төрийн алба, албан хаагчтай холбоотой хууль тогтоомж, бодлого шийдвэр гаргахад мэдээллийн нэг эх сурвалж, суурь бааз нь Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн нэгдсэн сангийн систем байж, төрийн албаны их өгөгдөл болгон ашигладаг байхыг хуульчлах талаар тусгасан байлаа.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 142
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 179
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 60
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 95
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 60
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1