УБ цаг агаар, УБ
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ
1 цагийн өмнө 36


✅Монгол-Америкийн хамтарсан “Алтайн археологи” төслийн баг Ховд аймгийн Манхан сумын нутаг алдарт Хойд цэнхэрийн агуйд 2026 оны 7 дугаар сарын 26- наас 8 дугаар сарын 10 хүртэл малталга судалгаа хийх явцдаа агуйн баруун урд хатавч хэсгээс эртний зосон зураг бүхий шинэ хунх илрүүлэн олжээ. Судалгааны баг 2022 оноос эхлэн жил бүр тус агуйд туршилтын малтлага хийж агуйд амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр, түүхэн баримтуудыг илрүүлж, гүнзгийрүүлэн судалж буйгаас гадна зосон зургуудын найрлага, он цагийг шинэ арга зүйгээр нарийвчлан тогтоох оролдлогууд хийж байна. 2025 оны малтлагаар Хойд цэнхэрийн агуйгаас 2800 орчим жилийн тэртээд хамаарах халтар арвай, улаан буудай зэрэг үр тарианы олдвор илрүүлсэн нь Монголын бүс нутаг дахь газар тариалангийн хамгийн эртний бодит баримт хэрэглэгдэхүүн болоод буй юм.

Энэ оны судалгаагаар агуйн хойморь хэсэг дэх малтлагаа үргэлжлүүлэн хийснээс гадна агуйн баруун хатавч хавьд чулуун нуранги, шувууны сангасаар ам хэсэг нь дарагдаж нуугдсан нэгэн хунхыг олж, дарагдсан амыг нээж ороход хоёр тасалгаа бүхий жижиг хунх байсныг илрүүлжээ. Хунхын хана таазанд 40 гаруй эртний зосон зургууд байгаа нь шувууны сангас тоосжилтын улмаас ихэд бүдгэрсэн хэдий ч зарим хэсэгт амьтан, шувуу, “Х” үсэг шиг тэмдэглэгээ зэрэг буйг тодорхойлов. Зарим зосон зургууд агуй хананаас доош шувууны сангасд дарагдсан шал хэсэг рүү үргэлжилж байв. Эдгээр зосон зургуудад энэ жилд зөвхөн анхан шатны баримтжуулалт хйисэн бөгөөд дараа жил агуйн хананд наалдсан сангас, тоосжилтыг цэвэрлэж бүрэн хэмжээний бүртгэн баримтжуулалт хийхээс гадна хунх дотор малталга судалгаа хийхээр төлөвлөөд байна.

Ийнхүү уг агуйн зосон зургуудыг анх 1952 онд нэрт газар зүйч, эрдэмтэн О.Намнандорж шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулснаас 74 жилийн дараа дахин эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүллээ.

Уг судалгааны багийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Колародагийн их сургуулийн багш, доктор Вильям Тэйлор нар ахлан ажилласан бөгөөд судалгааны багт Археологийн хүрэээлэнгийн археологич, докторант Т.Түвшинжаргал, Юта их сургуулийн судлаач, доктор Айзик Харт, ХБНГУ-ын Макс Планкын хүрээлэнгийн архео-ботаникч доктор Роберт Спенглер, Манхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Ч.Энхтөр болон албаны бусад хүмүүс хамтран ажиллав.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монгол, Италийн бэлчээрийн мал аж ахуйн харьцуулан таниулах тусгай үзэсгэлэн гарч байна
37 мин өмнө 2
ХОЙД ЦЭНХЭРИЙН АГУЙГААС 74 ЖИЛИЙН ДАРАА ЭРТНИЙ ЗОСОН ЗУРАГ БҮХИЙ ШИНЭ ХУНХ ИЛРҮҮЛЛЭЭ
1 цагийн өмнө 37
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
1 цагийн өмнө 38
Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот суманд шүлхий өвчний тохиолдол илэрлээ
1 цагийн өмнө 40
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АВЛИГЫН ЭСРЭГ МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛСНИЙГ ЭРХ БҮХИЙ ХӨНДЛӨНГИЙН БАЙГУУЛЛАГА БАТАЛГААЖУУЛУУЛНА
1 цагийн өмнө 36
Сүрьеэ өвчний чиглэлд ХӨСҮТ болон Дилав Хутагт сан хамтран ажиллана
2 цагийн өмнө 7
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 291 ТУЛГУУРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЛАА
2 цагийн өмнө 44
Нийслэлийн ерөнхий боловсролын дөрвөн сургуульд 400 ширээ, сандал хандивлалаа
3 цагийн өмнө 44
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
3 цагийн өмнө 38
МОНГОЛ ЛЮКСЕМБУРГИЙН ХАРИЛЦААНД ШИНЭ АХИЦ ГАРЛАА
3 цагийн өмнө 41
Монголбанк иргэдийн зээлийн мэдээлэлтэй холбоотой санал, хүсэлтийг цахимаар авч шийдвэрлэлтийн явцыг харуулдаг системийг 9-р сард ашиглалтад оруулна
4 цагийн өмнө 55
Зэс, нүүрсний экспорт өсөж, төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа
2026-08-27 82
4:11 АН: 20 сайдаа цөөл! Иргэд мах авч чадахгүй байгаа тул ЯСНЫ ЦЭГ гэдэг тусдаа лангуу гарсан
2026-08-27 45
UNCCD-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ
2026-08-27 51
Непалд үерийн хоёр дахь давалгаа буух эрсдэлтэй байна
2026-08-27 54
Монгол Улс Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга дэвшүүллээ
2026-08-27 54
ХЗДХЯ, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллах талаар хэлэлцэв
2026-08-27 45
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНХАУ-ын Лини их сургуулийн намын дарга, Шанду мужийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны гишүүн Шү Шуанчин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-27 54
Нисэх орчимд тус бүр 50 ортой хоёр цэцэрлэг ашиглалтад орлоо
2026-08-27 24
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
2026-08-27 51
1 / 1