2026.08.24, Даваа
ХЗБХ: 2026 оны төсөвт Архидан согтуурахтай тэмцэхэд 88 сая төгрөг суулгасныг чамлалттай байна гэв
2025-09-29 140

ХЗБХ: ХУУЛЬ ЗҮЙН САЛБАРЫН ТӨСВИЙГ ХАСМААРГҮЙ БАЙНА ГЭВ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.09.29/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж төрийн албан хаагчдын давхардлыг арилгах, төсвийг хэмнэх зорилгоор төрийн албан хаагчдын орон тоог есөн хувь бууруулах бодлого барьж байгаа. Тус бодлого нь байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн явах боломжийг хязгаарлаж болзошгүй байгааг гишүүд хэллээ. Хууль зүйн сайдын мэдээлж буйгаар 2025 оны төсвийн тодотголоор мянга орчим орон тоог бууруулж, 97.2 тэрбум төгрөгийн урсгал зардал хэмнэсэн. Хөрөнгө оруулалтын зардал 3.2 тэрбум төгрөг, нийт хууль зүйн салбарын төсөв 101 тэрбум төгрөгийн зардал хасагдаж батлагдсан. Харин 2026 оны төсвөөс 44 тэрбум төгрөгийн зардлыг танасан гэв. Хууль зүйн салбарын төсөв танагдах нь хууль хэрэгжүүлэх, хүний эрхийн зөрчил үүсэх нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол байгааг гишүүд хэлж онцоллоо. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. УИХ-аас бодлого гаргаад хууль батлаад, хуулийн хэрэгжилтийг хангах гэхээр хууль сахиулах байгууллагуудын хүний нөөц, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн дутагдалтай байдаг. Гэтэл хуулийн салбарын төсвийг жил бүр хасдаг байдлыг гишүүд шүүмжлэв. Мөн нийгмийн хөгжлийг дагаад аливаа донтолттой иргэд нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой тодорхой санхүүжилтийг донтолттой тэмцэхэд зориулж, төрийн бодлого гаргах шаардлага үүссэн гэдгийг гишүүд хэлсэн юм. Тухайлбал, 2026 оны төсөвт Архидан согтуурахтай тэмцэхэд 88 сая төгрөг суулгасныг чамлалттай байна гэв. Байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг 61.1 хувийн саналаар дэмжлээ. Хууль зүйн байнгын хорооноос ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаанд хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэх юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг 61.1 хувийн саналаар дэмжив.

Хууль зүйн байнгын хорооноос Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн олонх буюу 61.1 хувийн саналаар дэмжив.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 142
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 179
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 61
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 95
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 60
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1