2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Цөлжилт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, нийгмийн тогтвортой байдалтай салшгүй холбоотой дэлхий нийтийн сорилт

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын дээд түвшний парламентын форум дугуй ширээний болон бүлгийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Дээд түвшний манлайллын хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан санаа, туршлагад тулгуурлан оролцогчид Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын хэрэгжилтийг бэхжүүлэхэд парламентын гишүүдийн авч хэрэгжүүлж болох бодит арга хэмжээг тодорхойлохоор дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, санал солилцов.

Парламентын төлөөлөгчид зургаан хэсэгт хуваагдан цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг үндэсний арга хэмжээг бэхжүүлэхэд парламентын гишүүдийн боломжууд, хууль тогтоох, төсөв, хяналт, төлөөллийн чиг үүргээрээ дамжуулан Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хэрэгжилтийг хурдасгахын тулд ямар бодит арга хэмжээ авч болох, парламентын үйл ажиллагаанд саад болж буй гол бэрхшээлүүд, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тэднийг манлайлагч болгоход ямар арга хэрэгсэл, мэдлэг, түншлэл шаардлагатай байгаа талаар хөндөж ярилцлаа.

Дугуй ширээний энэхүү хэлэлцүүлэгт монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Б.Жаргалан, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа, А.Ундраа, Б.Уянга нар оролцсон.

“Амлалтаас үйл хэрэгт:Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форумыг хааж, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрбээр өнөөдрийн хэлэлцүүлгээр бид цөлжилт, газрын доройтол, ган гачиг нь зөвхөн байгаль орчны асуудал бус, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, иргэдийн амьжиргаа, нийгмийн тогтвортой байдалтай салшгүй холбоотой дэлхий нийтийн сорилт гэдгийг дахин нотолж байна гэлээ.  Мөн энэхүү форумын хэлэлцүүлэг, ажлын хэсгүүдээс гарсан гол санаа, парламентын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд зөвхөн энд хэлэлцэгдээд үлдэх бус, улс орон бүрийн парламентын бодлого, хууль тогтоомж, төсвийн шийдвэрт тусгалаа олж, бодитоор хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Монгол Улсын Их Хурал ч цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх, газар нутгаа нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр парламентын манлайллыг бэхжүүлж, энд дэвшүүлсэн санал, санаачилгыг ажил хэрэг болгоход идэвхтэй хувь нэмрээ оруулах болно гэдгийг Улсын Их Хурлын дэд дарга хэлсэн үгэндээ онцолж байсан.

Түүнчлэн тэрбээр COP17 бага хурлын хүрээнд парламентын дуу хоолойг улам хүчтэй хүргэж, парламент хоорондын хамтын ажиллагаа, туршлага солилцоог цаашид тогтвортой үргэлжлүүлэх нь нэн чухал гээд өнөөдрийн яриа хэлэлцээ маргаашийн бодит өөрчлөлтийн эхлэл байг хэмээлээ.


Сэтгэгдэл 0
0/1000
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
8 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
13 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
16 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
20 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
38 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 56
1 / 1