2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл Монгол Улсад албан ёсны айлчилж байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд тэрээр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дэргэдэх Хүний эрхийн дэд хорооны гишүүд, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Гэр бүл, нийгмийн хамгааллын яам, Улсын дээд шүүхийн удирдлага, Өмнөговь аймгийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас Монгол Улсад “Хүүхэд, өсвөр насны хүний эрхийг цахим орчинд хамгаалах” болон “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” зэрэг төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлалын хүрээнд Улаанбаатар хотод Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулж, нээлтийн ёслолыг хийхээр төлөвлөсөн байна.

Мөн Өмнөговь аймагт ажиллаж, тус байгууллагаас хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцан, алслагдсан аймгуудад амьдарч буй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэхэд ОУЭЗХБ-ын зүгээс дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улс ОУЭЗХБ-д 2015 онд гишүүнээр элсэж 2023 оноос Гишүүн орнуудын Ассамблейн Дэд Ерөнхийлөгч, Байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байна.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийглийн Өмнөговь аймагт ажилласан сэтгэгдлийг энд дарж үзнэ үү.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 70
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 50
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 53
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 20
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 18
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 17
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 17
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 58
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 16
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 18
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 52
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 17
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 50
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 56
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 23
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 20
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 53
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 20
1 / 1