2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

БНСУ-тай сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах ажлын 2-р үе шатыг хэрэгжүүлнэ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Чой Жин Вонтой уулзжээ. Монгол Улс БНСУ-тай:

  • Сургуулийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах
  • Мэдээлэл технологийн ухаалаг танхим байгуулах
  • Багш нарыг чадавхжуулах төсөл
  • Багш солилцооны хөтөлбөр
  • Дээд боловсролын салбарт ШУТИС, ХААИС-д хүний нөөцийг чадавхжуулах, чадавх бэхжүүлэх төслүүд амжилттай үр дүнтэй хэрэгжүүлж байна.

Уулзалтаар дараах чиглэлүүдэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

  • Эрүүл мэндийн салбарт 1000 эмч, сувилагч, судлаач бэлтгэх

Монгол Улсад бэлтгэгддэггүй, нэн дутагдалтай эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, анагаахын шинжлэх ухаанд шинэ мэдлэг, технологи, инновацыг бий болгож нутагшуулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чадварлаг мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой.

  • “Нэг сурагч-Нэг компьютер, Нэг анги-Нэг ухаалаг самбар” арга хэмжээ

Дэжон хотын Боловсролын газартай хамтран хэрэгжүүлж буй “Дэвшилтэт мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан туршилтын анги байгуулах” төслөөр мэдээллийн технологийн анги танхимууд, сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлж байгаа багш нар дээрх зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Тиймээс “Нэг сурагч-Нэг компьютер, Нэг анги-Нэг ухаалаг самбар” арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах боломжтой.

  • Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг үргэлжлүүлэх

КОЙКА-гийн 8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд 2022 оноос хойш сургуулийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү төсөл нь ШУТИС-ийн Хүүхдийн хоол шим тэжээл, сургалт арга зүйн үндэсний төв болон ерөнхий боловсролын 10 сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг засварлан сайжруулж, тоног төхөөрөмж суурилуулан жишиг түвшинд хүргэж байна. Цаашид сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд баримтлах тогтолцоо, стандартын шаардлагад нийцсэн бодит загвар бий болгож байгаа энэхүү үр дүнтэй төслийг үргэлжлүүлж, хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
6 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
17 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
44 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1