Тээврийн хэрэгслийн хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна.
Өчигдөр буюу 2026.08.17-ны оройн 20:00 цагийн байдлаар телекамерын ухаалаг системээр хуурамч улсын дугаартай 9 тээврийн хэрэгслийг илрүүлжээ. Тээврийн хэрэгслийг улсын дугааргүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгох хариуцлага тооцно.