Цагдаагийн байгууллагад 2026.08.15-ы өдөр 11:30 цагт "Төв аймгийн Баянхангай сумын нутагт гэртээ унтаж байсан хүүхэд маань алга болсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 нас 6 сартай, эмэгтэй “О”-г унтуулж үлдээгээд аав, ээж нь малдаа явж, 30 орчим минутын дараа буцаж ирэхэд хүүхэд алга болсон байжээ.
Цагдаагийн байгууллагаас 11 алба хаагч, 4 тээврийн хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, 15 цаг 50 минутад охиныг гэрээсээ 3 км орчим зайтай тогтоол усанд сууж байхад нь олж, ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
Одоогоор сэтгэгдэл алга.