Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын V багийн “Чулуун-Ухайт" гэдэг газар өнөөдөр (2026.10.13) 16:50 цагт гарсан хээрийн түймрийг 19:17 цагт цурамд орууллаа.
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн "Чингисийн далан" гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийг 21:10 цагт цурамд оруулсан бол тус аймгийн Халхгол суманд энэ сарын 08-нд гарсан хээрийн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймрийг унтраах ажиллагааг Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 180 хүн, 33 автомашинтайгаар зохион байгуулж байна.