2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“АЮУЛГҮЙ СУРГУУЛЬ” ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ ЦАГДАА” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс ЕБС-иудад “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэллээ. Өнөөдөр \2026.08.31\ “Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар ажиллах алба хаагчдын төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүлээн авч уулзсан юм.

Тэрээр “Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд хүүхэд хохирсон 10,665 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1,228 нь сургуулийн орчинд үйлдэгдсэн байна. Сургуулийн орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 74 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн тоо өсөх хандлагатай байна.

Хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр хууль сахиулах болон холбогдох байгууллагуудаас аян, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн хэдий ч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтолцооны түвшинд эрчимжүүлэх шаардлага бий болсон. Иймд “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

“Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд бөгөөд сургууль болон түүний ойр орчмын хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх эрсдэлтэй цэг, орц, гарц болон замын хөдөлгөөний нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдэлийг арилгуулахад чиглэн ажиллана.

Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах арга хэмжээ авч ажиллана.

Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, багш, хүүхдүүдэд зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран тогтмол зохион байгуулж, “School police” эргүүлд үүрэг гүйцэтгэж буй эцэг, эх, асран хамгаалагчдыг арга зүйн удирдлагаар хангана.

Ингэснээр “Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаагийн болон боловсролын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах чухал холбоос болох юм.

“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Боловсролын яам, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хороотой хамтран хэрэгжүүлж байна.

Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг хангахад төр, байгууллагаас гадна иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм. Иймд гэр бүл, сургууль, цаашлаад нийгмийн бүхий л орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үйлсэд иргэд, олон нийтийг хамтран ажиллахыг ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс уриалж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
2 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
10 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
15 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
18 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
22 мин өмнө 4
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
40 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1