2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Энэхүү мэдээлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Прокурорын байгууллага 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 580 хүнд холбогдох 245 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 10 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд Нийслэл, Ховд аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн 2 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Нийслэлийн прокурорын газар:

Дорнод аймгийн “Д..” ТӨХК-ийн Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Т, цехийн даргаар ажиллаж байсан Д.Б нар нь бүлэглэн “байгууллагадаа бульдозерийн сэлбэг худалдаж авна” гэж 2023 оны 2 дугаар сараас 2024 оны 1 дүгээр сарын хооронд нийт 120.6 сая төгрөгийг нэр бүхий 5 иргэн болон “Т...” ХХК-ийн данс руу шилжүүлж, үүнээс 84.9 сая төгрөгийн үнэ бүхий бульдозерийн сэлбэгийг байгууллагадаа нийлүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсөддөө 35.7 сая төгрөг буюу эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-аар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Т, Д.Б нарыг “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хохирлын 35.7 сая төгрөгийг А.Т, Д.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж “Д...” ТӨХК-д олгох, А.Т-д нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Д.Б-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн прокурорын газар:

Ховд аймгийн Б... сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Э, тус сумын Засаг даргын тамгын газрын албаны дарга Г.М нар нь бүлэглэн, тус сумын “Ерөнхий боловсролын сургуулийн засвар тохижилтын ажил” болон “Дотуур байрны паркетын шал солих ажил”-ыг гүйцэтгэгчийг тус тус сонгон шалгаруулах тендерт оролцохоор ирүүлсэн бусад хуулийн этгээдийн материалыг хянан үзэхгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр засвар тохижилтын ажил хийх гэрээг “Б...” ХХК-тай, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шал солих ажлыг “М...” ХХК-тай байгуулж албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-аар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс Д.Э, Г.М нарыг "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Иргэн танд:

Авлигын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 70
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 49
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 53
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 20
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 17
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 17
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 16
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 57
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 16
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 17
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 18
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 51
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 17
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 49
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 16
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 55
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 22
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 19
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 52
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 20
1 / 1