2026.08.24, Даваа
Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
2025-09-13 296

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина. 2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг барьсан. Харин өнөөдөр хуучнаар Драгоны уулзвар буюу Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажлыг хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан шалгаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажилд газар чөлөөлөлт 99 хувьтай хийгдээд дууссан. Зөвхөн Тоёота автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг “Хэт Моторс” ХХК-ийн хашааг татах ажил л үлдсэн. Энэ тал дээр тус компанитай 2022 оноос эхлэн зөвшилцөх гэж оролдсон боловч шаардлагыг хүлээж авахгүй байгаа аж. Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс тухайн компанийн удирдлагуудтай уулзаж зөвшилцөх гэсэн боловч компани дээрээ байсангүй.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Геологийн төв лабораторийн уулзварт төмөр зам доогуурх Улаанбаатар хотод хоёр дахь нүхэн гарцын бүтээн байгуулалтыг хийж, хуваарийн дагуу ажил явж байна. Энэхүү нүхэн гарцын трасс нь Энхтайваны өргөн чөлөөг Цахилгаан станцын зам буюу Эрчим хүчний гудамжтай холбох чухал ач холбогдолтой. Энхтайваны өргөн чөлөөний буюу Улаанбаатар хотын төв авто замын түгжрэлийг бууруулахад 10 орчим хувиар нөлөөлнө. Өнөөдрийн байдлаар “Дашваанжил” ХХК, “Улаанбаатар менежмент” ХХК, “Магнай трейд” ХХК, “Набсан” ХХК гэх мэт олон аж ахуйн нэгж, компанитай газар чөлөөлөлтөд зөвшилцөж чадсан. Ганцхан аж ахуйн нэгж буюу “Хэт Моторс” ХХК-тай зөвшилцөлд хүрч чадахгүй гурван жилийн нүүрийг үзэж байна. Холбогдох албаныхан газрыг газраар солих, нөхөн төлбөрийг хамгийн боломжит үнэлгээгээр олгох гээд шийдлүүд санал болгосон. Тус компанийн удирдлагууд өөрсдөө ирж уулздаггүй. Өнөөдөр нүхэн гарц барих хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ зөрчих эсэх хүртэл асуудал даамжирч, ганц компаниас болж нүхэн гарц төсөл зогсож болзошгүй байдалтай байна” гэдгийг тодотголоо.

Захиргааны ерөнхий хуулийн дагуу “Хэт Моторс” ХХК-д сонсох ажиллагааг ч явуулжээ. Мөн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулиар авто зам, шугам сүлжээ тавихтай холбоотой трасст өртсөн иргэн, ААНБ-уудын 70-аас дээш хувь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай нь зөвшилцөлд хүрч чадаагүй байсан ч захиргааны албадлагын арга хэмжээ авах зохицуулалттай. Энэ долоо хоногт “Хэт Моторс” ХХК шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хашааг албадан буулгаж, газар чөлөөлж, нөхөн олговрыг шүүхээр шийдүүлэх болохыг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж, холбогдох зохион байгуулалтын ажлыг нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт даалгалаа.

“Хэт Моторс” ХХК-ийн газар нь өмчлөгдөөгүй эзэмших эрхтэй газар бөгөөд авто замын түгжрэл бууруулах, иргэдийн саадгүй зорчих нөхцөлийг бий болгох олон нийтийн эрх ашгийн төлөөх ажилд газар чөлөөлөлт дээр дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахыг хотын дарга ААНБ-уудад уриаллаа.

Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барьснаар Ханын материал, Толгойт, Баянхошуу чиглэлээс ирэх авто замын хөдөлгөөнийг Улаанбаатар хотоос урагшаа босоо тэнхлэгээр нэвт гарах боломжийг бүрдүүлнэ. Иргэд заавал зүүн эргэж Гурвалжингийн гүүрээр урагш нэвтрэх, мөн баруун эргэж Таван шарын нүхэн гарцаар урагш нэвтрэх шаардлагагүй. Геологийн төв лабораторийн нүхэн гарцаар Яармаг руу нэвтэрч, Нисэхийн хурдны зам руу гарах боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 142
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 179
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 61
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 95
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 60
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1