2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

АН: ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ үндэсний хөдөлгөөн өрнүүлж, иргэдийн 100 бүтээлч саналыг бодит ажил болгоно

Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2028.08.24/ Төрийн ордонд болж, “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа.

“Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Ардчилсан намын гишүүдийн хүрээнд бус, нэг сая иргэний оролцоонд тулгуурлан өрнөх үндэсний хэмжээний хөдөлгөөн юм. Улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг иргэдтэйгээ хамт тодорхойлж, бодит шийдлийг хамтдаа боловсруулах нь хөдөлгөөний гол зорилго гэдгийг Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл онцоллоо. Хөдөлгөөний хүрээнд иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, боломжит шийдлүүдийн талаар ярилцана. Үүний зэрэгцээ салбар бүрээр болон шат шатны түвшинд хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс гарсан санал, хэрэгцээ, шийдлийг нэгтгэн Ардчилсан намын ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн суурь болгох юм.

Ардчилсан намын Дарга О.Цогтгэрэл хөдөлгөөнийг нээж хэлсэн үгэндээ өнөөгийн Монгол Улсад засаж, өөрчлөх шаардлагатай олон асуудал хуримтлагдсаныг онцлов.

“Өнөөдрийн Монгол залуус, ахмадуудын хүссэн Монгол биш болжээ. Бидэнд засаж, өөрчлөх ёстой олон зүйл байна. Ахмадууд тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө. Эр цэрэгт мордсон хөвгүүд ээждээ эргэж очдоггүй болсон эмгэнэлт явдлыг таслан зогсооно. Бизнес эрхлэгчдээ дарамталдаг өндөр татвар, зээлийн хүүгийн мөлжлөгийг өөрчилнө. Энэ өөрчлөлтийг Ардчилсан намын манлайллаар, ард түмэнтэйгээ хамт хийнэ. Бидний зорьж буй өөрчлөлтийн зүг чиг бол “Бүтээдэг Монгол”.

Бүтээдэг улс, бүтээдэг үндэстэн болохын тулд шаардлагатай дэд бүтэц, орчин нөхцөлийг та бид хамтдаа бий болгоно. Энэ бол монголчуудын хүсэл, тэмүүллээс урган гарсан өөрчлөлт. Энэ бол Ардчилсан хувьсгалын дараагийн давлагаа, бидний хийх үйл хэрэг, бидний үзэл санаа юм. “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөн бол ардчиллын дараагийн давлагаа. Үүнийг манлайлан хийх түүхийн даалгавар, ирээдүйн боломж та бидний өмнө байна” хэмээн онцоллоо. “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан Ардчилсан нам иргэдийн дуу хоолойг бодлого боловсруулах үйл явцын төвд авчирч, асуудлыг иргэдтэйгээ хамт сонсож, хамт оношилж, хамт шийдэж, Бүтээдэг Монголын төлөөх бодит өөрчлөлтийг эхлүүлэх зорилт тавьж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 75
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 52
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 21
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 18
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 53
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 57
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 24
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 21
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 54
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1