2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авчээ

Дэлхийн бүжгийн спортын холбоо (WDSF)-ны гишүүн байгууллага болох Монголын бүжгийн спортын холбооноос зохион байгуулсан Хореографик латин бүжгийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны аравдугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд “Star Dance Mongolia” клубын senior 1 насны “Star Queen”, өсвөр насны “Star Girls” болон Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” багууд хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөж, өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, Senior 1 нас (35-45 насны) ‘Star Queen” баг тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга боллоо.

07394767-2f0d-4796-88a1-cbc9b929b72f-1024x768

Мөн 2025 оны дэлхийн аварга, Монгол Улсын аварга “Star Girls” баг аварга цолоо дахин бататгаж, хореографик латин бүжгийн өсвөр насны ангилалд Монгол Улсын аварга цолоо хамгааллаа. Харин Эрдэнэт хотоос оролцсон “Star Erdenes” баг 14 багаас гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн эзэд боллоо. Ингэснээр гурван баг бүгд 2026 оны арваннэгдүгээр сарын 28–29-ний өдрүүдэд Испанийн Гвадалажара хотод болох Хореографик бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан юм.

Монголын бүжгийн спортын түүхэн амжилтыг үргэлжлүүлнэ

“Star Dance Mongolia” клубын “Star Girls” баг 2025 онд дэлхийн шилдэг 9 орны 12 багтай өрсөлдөн Д.Батсайханы дэглэлт “Хунт нуур” бүжгээрээ дэлхийн аварга болсон нь Монголын бүжгийн спортын төдийгүй багийн спортын түүхэнд бичигдэх бахархалт амжилт байлаа. Тус баг энэ жил улсын аварга цолоо дахин хамгаалснаар дэлхийн тавцанд эх орноо төлөөлөх дараагийн сорилтод хүчээ сорихоор бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

671fb532-c64d-4bed-b323-8c34034a9ef6-1024x768

Энэ удаа “Star Dance Mongolia” клуб гурван багийн бүрэлдэхүүнтэйгээр дэлхийн аваргад оролцохоор бэлтгэж байгаа нь Монголын бүжгийн спортын хөгжил, багийн бүжгийн ур чадвар, өрсөлдөх чадвар өсөн нэмэгдэж буйн илэрхийлэл юм. Дэлхийн аваргын тайзнаа Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, эх орныхоо тугийг мандуулах эрхэм зорилгын төлөө тамирчид, дасгалжуулагчид, багш нар болон эцэг эхчүүд хамтдаа хичээн ажиллаж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 74
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 52
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 54
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 21
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 18
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 53
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 57
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 24
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 21
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 54
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1