2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ

Москва хотноо болсон “Оросын эрчим хүчний долоо хоног” олон улсын чуулга уулзалтад Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо.

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн хувьд ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилёв болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргах чиглэлд санал солилцлоо. Мөн “Уур амьсгалын прагматизм: технологийн манлайлал, байгаль орчинд ээлтэй түлш ба COP31-ийг угтсан олон улсын яриа хэлэлцээ” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн бодлого, цаашдын зорилт, хамтын ажиллагааны боломжийн хүрээнд байр сууриа илэрхийлсэн юм.

Айлчлалын үеэр Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг төслийг боловсруулах тухай гэрээнд “ДЦС-3” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сандуйжав, “Интер РАО Экспорт” компанийн захирал М.Е.Сергеев нар гарын үсэг зурж баталгаажуулсан онцлох үйл явдал тохиолоо.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр “ДЦС-3”-н цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 252 МВт-аар нэмэгдэж, 84,000 орчим өрхийг цахилгаанаар хангах шинэ эх үүсвэр бий болно. Мөн дулааны хүчин чадал цагт 300 Гкал-аар нэмэгдэж, 30,000 орчим өрхийн дулааны хэрэгцээг бүрэн хангах юм. Тодруулбал, одоо байгаа цахилгаан эрчим хүчний чадал 2.3 дахин, дулааны эрчим хүчний чадал 1.5 дахин тус тус нэмэгдэнэ.

Мөн албан ёсны уулзалтаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг шуурхайлах талаар яриа, хэлэлцээр өрнүүллээ. 2025 оноос эхэлсэн “Эгийн голын УЦС төслийн Байгаль нуур болон Сэлэнгэ мөрөнд үзүүлэх болзошгүй нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” сэдэвт Монгол-Оросын хамтарсан судалгааны тайлангийн үр дүнг хэлэлцэх уулзалт өнгөрөгч долоо хоногт мөн ОХУ -д зохион байгуулагдаж, хоёр талын эксперт, ажлын хэсгээс Эгийн голын УЦС-ын ашиглалтын горимыг экологийн шаардлагад нийцүүлэн тогтоох зарчмын боломжтой гэсэн дүгнэлтээ танилцуулсан юм. Энэхүү дүгнэлтийг энэ оны арванхоёрдугаар сард Монгол, Оросын Засгийн газар хоорондын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ.

Ийнхүү Эгийн голын усан цахилгаан станцын төсөл олон жилийн  дараа гацаанаас гарч, бодит ажил хэрэг болох боломж нөхцөл бүрдэж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголтыг хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
7 мин өмнө 34
ХХААХҮ-ийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов
29 мин өмнө 4
“Дулааны цахилгаан станц-3”-ын хүчин чадлыг өргөтгөн шинэчилнэ
30 мин өмнө 5
Жаргалтын-Аманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
32 мин өмнө 5
Чөлөөт болон сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд эхэлнэ
38 мин өмнө 5
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, хяналт хариуцлагыг сайжруулах чиглэлээр Засгийн газарт Зөвлөмж хүргүүлэв
38 мин өмнө 38
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
40 мин өмнө 4
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
48 мин өмнө 5
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
53 мин өмнө 5
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
56 мин өмнө 5
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
1 цагийн өмнө 10
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
1 цагийн өмнө 7
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 46
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
2 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
1 / 1