2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо

Дэлхийн тэргүүлэх цахим худалдааны платформуудын нэг болох Ozon Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж, Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо.

Хэрэглэгчид mn.ozon.com платформоор дамжуулан 90 гаруй сая нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийж, захиалгаа Монгол Шуудан ХК-ийн сүлжээгээр хүргүүлэн авах боломжтой.

Ozon-оос захиалсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Шуудан ХК Улаанбаатар хот, 21 аймаг, 330 сумыг хамарсан 350 гаруй салбарын үндэсний сүлжээгээр хүргэнэ. Эхний шатанд хүргэлтийн хугацаа ойролцоогоор 10 хоног байх бөгөөд цаашид талууд хамтран хугацааг богиносгож, үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгоно.

МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН НУТАГШУУЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ

Монголын зах зээлд нэвтрэх хүрээнд Ozon платформын интерфэйсийг нутагшуулж, бараа бүтээгдэхүүний үнийг Монгол төгрөгөөр харуулах боломжийг бүрдүүлжээ. Мөн хэрэглэгчид Монгол Улсад гаргасан бүх төрлийн банкны карт болон ArdPay, QPay, SocialPay зэрэг QR төлбөрийн хэрэгслээр төлбөр хийх боломжтой.

Ингэснээр хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээ өргөн сонголттойгоор худалдан авч, захиалгаа Монгол Шуудангийн салбар, хаягийн хүргэлт, EasyBox зэрэг өөрт тохиромжтой сувгаар хүлээн авах боломжтой болж байна.

МОНГОЛ ШУУДАН: ОЛОН УЛСЫН ЦАХИМ ХУДАЛДААГ ҮНДЭСНИЙ ЛОГИСТИКИЙН СҮЛЖЭЭТЭЙ ХОЛБОЖ БАЙНА

Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн: Монгол Шуудан ХК нь Монголын хэрэглэгчдийг анхдагч зах зээл, үйлдвэрлэгчтэй шууд холбох цахим худалдаа, логистикийн дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын томоохон платформуудыг холбосны дараа ОХУ-ын тэргүүлэх цахим худалдааны платформ Ozon-ыг Монголын хэрэглэгчдэд нээлттэй болгож байна. Ингэснээр хэрэглэгчид БНХАУ, ОХУ-ын томоохон платформуудаас бараа бүтээгдэхүүнээ өргөн сонголттой, өрсөлдөхүйц үнээр, шуурхай захиалан авах боломжтой болж байна.

Цаашид Монголын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг Ozon зэрэг олон улсын маркетплэйсүүдтэй холбон, бүтээгдэхүүнийг нь гадаад зах зээлд хүргэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

OZON: МОНГОЛ УЛС БОЛ ӨНДӨР ИРЭЭДҮЙТЭЙ ЗАХ ЗЭЭЛ

 Ozon-ийн ТУХН-ийн орнууд хариуцсан Ерөнхий захирал Наталья Боер: Монгол Улс бол бидний хувьд зүгээр нэг шинэ зах зээл бус, өндөр ирээдүйтэй зах зээл юм. Бид энд асар их боломжийг харж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн тулд платформын интерфэйсийг нутагшуулж, үнийг төгрөгөөр харуулах боломж бүрдүүлэн, Монгол Шуудан ХК-тай хамтран найдвартай логистикийн шийдлийг бий болголоо. Ozon маркетплейс Монголын хэрэглэгчдийн өдөр тутмын худалдан авалтын найдвартай сонголт болно гэдэгт итгэлтэй байна.

OZON-ИЙН ТУХАЙ

Ozon нь олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос санал болгодог, хөгжингүй логистикийн дэд бүтэц бүхий цахим худалдааны маркетплейс юм. Тус компани 2021 оноос олон улсын үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсаас гадна Казахстан, Армени, Беларусь, Орос, Киргиз, Узбекистан, Азербайжан, Гүрж, Туркменистан, Хятад, Турк зэрэг 11 улсад үйл ажиллагаа явуулж байна.

Платформ нь 20 гаруй ангиллын 90 сая гаруй нэр төрлийн бараа санал болгодог бөгөөд 750 гаруй мянган бизнес эрхлэгчдэд Орос болон ТУХН-ийн орнуудад бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгож, 69.2 сая идэвхтэй худалдан авагчид үйлчилж байна.


Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
6 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
17 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
44 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1