2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Томуугийн улирлын бэлэн байдлыг хангах, дархлаажуулалтыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах таван чиглэлээр үүрэг, чиглэл өглөө.

1. Томуугийн улирлын бэлэн байдлыг хангах

2026-2027 оны томуугийн улирал эхэлж буйтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг дахин үнэлж, томуугийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нөөц, орны хүрэлцээ, хүний нөөцийн зохицуулалтыг хангахыг үүрэг болголоо.

Дархлаажуулалтыг эрчимжүүлэх:Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралтыг 90 хувьд хүргэх, ялангуяа 6 сараас 2 хүртэлх насны хүүхдийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх.

Эмнэлгийн бэлэн байдлыг хангах:Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний үед ашиглах 4,000 ор дэлгэх бэлэн байдлыг хангаж, лабораторийн шинжилгээнд шаардлагатай дөрвөн сарын оношлуурын нөөцийг бүрдүүлээд байна.

Цаашид өвчлөл нэмэгдсэн үед орны хүрэлцээ, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн хангамж, эмч, эмнэлгийн мэргэжилтний нөөц, зохицуулалтыг урьдчилан төлөвлөж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг бодитой хангах шаардлагатай. Мөн өвчлөлийн тандалт, мэдээллийг сайжруулж, ачаалал нэмэгдсэн үед шуурхай хариу арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болголоо. Тандалт, хяналтыг сайжруулах: Өвчлөлийн мэдээлэлд тогтмол дүн шинжилгээ хийж, эрсдэлийг эрт илрүүлэн, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах.

2. Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

Хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг дархлаажуулалт, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамрагдалтыг нэмэгдүүлж, илэрсэн өвчлөлийн эмчилгээ, хяналтыг сайжруулах, 90/70/90 хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн долоо хоног бүр тайлагнаж ажиллахыг чиглэл болголоо.

3. Хүүхдийн эрт илрүүлгийг хугацаанд нь, чанартай зохион байгуулах

Нийслэлийн 332 сургууль, 607 цэцэрлэгт түшиглэн 130,548 хүүхдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах ажлыг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд чанартай зохион байгуулж, хэрэгжилтийг бүрэн хангахыг үүрэг болголоо.

4. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, эндэгдлийг бууруулах

Жирэмсний хяналт, өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн илрүүлэлт, эх барих болон нярайн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулж, хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан бүрээр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг даалгалаа.

5. “Чөлөөлье” аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын ачааллыг бууруулах

Шинэчилсэн 36 маягтын хэрэгжилтийг нэгдсэн аргачлалаар хангаж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэхийн зэрэгцээ цахим эмийн жор бичилтийг бүрэн хэвшүүлэх, эмийн жорын хяналтыг сайжруулж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар байгууллагуудыг хийсэн ажлаа тайлагнахаас гадна бодит үр дүнг хэмжиж, бэлэн байдлаа ханган, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгаж ажиллахыг онцоллоо.

Мөн эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэхэд гол ачааг үүрч буй эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тэр дундаа өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнуудад талархал илэрхийлж, ажиллах нөхцөл, илүү цагийн асуудалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Өвчлөл нэмэгдсэний дараа арга хэмжээ авах бус, урьдчилан сэргийлж, иргэн бүрд шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх нь бидний үндсэн зорилго юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1