Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Боловсролын сайдын хамтарсан A/131, A/236 тоот тушаал гарчээ. Ингэснээр ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд фэйсбүүк, цахим групп чат ашиглахыг улс орон даяар хязгаарлахыг үүрэг болгосон байна.
Тодруулбал, багш нар суралцагчдад даалгавар өгөх, хүлээн авах, үнэлж дүгнэх, дүн үнэлгээг мэдээлэх, мэдээлэл солилцох бүхий л үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, Фэйсбүүк, цахим групп чат зэргийг ашиглахгүй байх;
1.2. Ерөнхий боловсролын сургууль сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны цахим хуудас, платформ ашиглах;
1.3. Суралцагчийн дүн, үнэлгээ, хувийн бусад мэдээллийг олон нийтийн сүлжээнд болон цаасан хэлбэрээр ил байршуулахгүй, хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах;
Хоёр. Суралцагчдад үндэсний өв соёл, уламжлал, хууль ёсыг дээдлэх, эрх зүйн боловсрол олгох, сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн ахмад ажилтнуудыг олон нийтийн цагдаагаар ажиллах санаачилгыг дэмжиж, "Өсвөрийн сэргийлэгч", "School Police" хөтөлбөрүүдийг улс орон даяар эрчимжүүлэх, холбогдох журам, төлөвлөгөөг боловсруулж, хамтран ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай.
Одоогоор сэтгэгдэл алга.