УБ цаг агаар, УБ
Экспорт өсөж, барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа
1 цагийн өмнө 39

Монгол Улсын төлбөрийн тэнцэл оны эхний хагас жилийн байдлаар 566.6 сая ам.долларын ашигтай гарсан байна.Монгол Улс гадаад орнуудтай хийсэн бүх орлого, зарлагын гүйлгээгээ нэгтгэн харуулсан статистик буюу төлбөрийн тэнцэл нь 

• бараа, үйлчилгээний экспорт, импорт,

• анхдагч орлого болох гадаадаас авч, гадаадад төлсөн цалин, зээлийн хүү, ногдол ашиг зэрэг орлого,

• хоёрдогч орлого буюу иргэдийн мөнгөн шилжүүлэг, буцалтгүй тусламж,

• санхүүгийн хөрөнгө оруулалт гэж үзэх гадаадын шууд хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтууд багтаасан дүнг нэгтгэсэн үзүүлэлт юм. 

 

Төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтайгарахад ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ? 

 

Урсгал данс 179 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор сайжирсан нь барааны дансны ашиг нэмэгдсэнтэй холбоотой. Барааны дансны ашиг 2025 оны эхний хагас жил 721 сая ам.доллар байсан бол 2026 оны мөн үед 4.5 тэрбум ам.долларт хүрч, 3.8 тэрбум ам.доллароор өссөн байна. Үүнд экспортын орлого эрс нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал зэсийн баяжмалын экспорт 4.6 тэрбум ам.доллар, чулуун нүүрсний экспорт 3.9 тэрбум ам.доллар хүрч, тус хоёр бүтээгдэхүүний экспортын орлого нийлээд өмнөх оны мөн үеэс 3.7 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Импорт өмнөх оны мөн үеэс 590 сая ам.доллароор өссөн бөгөөд энэ нь гол төлөв нефтийн бүтээгдэхүүний импорт нэмэгдсэнтэй холбоотойюм.

Харин үйлчилгээний дансны алдагдал 428 сая ам.доллароор нэмэгдэж, урсгал дансанд сөрөг нөлөө үзүүлжээ. Үүний тодорхой хэсэг нь Монгол Улсын иргэдийн гадаадад суралцах, эмчлүүлэх, аялж жуулчлахтай холбоотой зардал нэмэгдсэнээс үүдсэн байна.

Мөн анхдагч орлогын дансны алдагдал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Гэхдээ энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид 1.4 тэрбум ам.долларыг бүхэлд нь Монгол Улсаас бэлэн эсвэл бэлэн бус хэлбэрээр шууд гаргасан гэсэн ойлголт биш. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын ашиг нэмэгдэхэд тухайн ашгийн тодорхой хэсэг нь ногдол ашиг хэлбэрээр гадагш шилжих, харин нөгөө хэсэг нь компанид үлдэж дахин хөрөнгө оруулалт болохболомжтой. Манай улсын хувьд энэхүү 1.4 тэрбум ам.долларыг тухайн компанид дахин хөрөнгө оруулсан байна. 

 

Санхүүгийн данс 613 сая ам.долларын цэвэр орох урсгалтай гарсан боловч өмнөх оны мөн үеэс 644 сая ам.доллар буюу 51 хувиар буурсан байна. Үүнд Оюу Толгой компани экспортын борлуулалтын орлогоосоо гадаад өр төлбөрт нийт 2 тэрбум ам.доллар төлсөн нь голлон нөлөөлжээ. Энэхүү эргэн төлөлт нь санхүүгийн дансны гарах урсгалыг нэмэгдүүлсэн ч нөгөө талаас Монгол Улсын гадаад өрийг 2 тэрбум ам.доллароор бууруулсан эерэг үр дүн юм.

Санхүүгийн дансыг бүрэлдэхүүнээр нь харвал:

Шууд хөрөнгө оруулалт — 1.2 тэрбум ам.долларын цэвэр орох урсгал,

Багцын хөрөнгө оруулалт — 147 сая ам.долларын цэвэр орох урсгалтай байсан бол,

Бусад хөрөнгө оруулалт — 682 сая ам.долларын цэвэр гарах урсгалтай байна.

 

Эндээс харахад 2026 оны эхний хагас жилийн төлбөрийн тэнцлийн дүр зураг нь экспорт өсөж, барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэн явдал юм. Үүний зэрэгцээ Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2025 оны эцэст 7.0 тэрбум ам.доллар байсан бол 2026 оны 6 дугаар сарын эцэст 7.7 тэрбум ам.долларт хүрч, импортын 4.8 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрсэн нь Монгол Улсын гадаад төлбөрийн байр суурийг сайжруулахад голлон нөлөөлж байна.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Экспорт өсөж, барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэнээр төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа
1 цагийн өмнө 40
4:11 АН: 20 сайдаа цөөл! Иргэд мах авч чадахгүй байгаа тул ЯСНЫ ЦЭГ гэдэг тусдаа лангуу гарсан
6 цагийн өмнө 42
UNCCD-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ
6 цагийн өмнө 46
Непалд үерийн хоёр дахь давалгаа буух эрсдэлтэй байна
7 цагийн өмнө 50
Монгол Улс Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга дэвшүүллээ
7 цагийн өмнө 49
ХЗДХЯ, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллах талаар хэлэлцэв
8 цагийн өмнө 42
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир БНХАУ-ын Лини их сургуулийн намын дарга, Шанду мужийн ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны гишүүн Шү Шуанчин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
8 цагийн өмнө 44
Нисэх орчимд тус бүр 50 ортой хоёр цэцэрлэг ашиглалтад орлоо
8 цагийн өмнө 23
Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
8 цагийн өмнө 49
Илон Маск Украйны төрийн дээд одонгоор шагнагджээ
9 цагийн өмнө 44
Монголын каратегийн тамирчид “Айчи–Нагояа 2026” Азийн наадамд оролцох мандатаа гардан авлаа
2026-08-26 226
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, ерөнхий сайдад “К2 ангиллын автобензиний хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар” асуулга тавьжээ
2026-08-26 22
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 18
Иран, Оман улстай хамтарсан түр навигацийн коридор байгуулах талаар хэлэлцэж байна
2026-08-26 51
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-08-26 51
ХСҮТ 87,000 ам.долларын хөрөнгө оруулалтаар дэргэдээ 100 ортой “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ боллоо
2026-08-26 49
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ: Цөлжилт нь зөвхөн байгаль орчны асуудал бус, нийгмийн тогтвортой байдалтай салшгүй холбоотой дэлхий нийтийн сорилт
2026-08-26 51
УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР 1.2 САЯ ОРЧИМ ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
2026-08-26 55
“БАЯНБҮРД–ЭМЭГТЭЙЧҮҮД” САН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
2026-08-26 25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо
2026-08-26 56
1 / 1