УБ цаг агаар, УБ
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж, сургалт бэлтгэл, алба хаагчдын ажиллаж, амьдрах орчин, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажилтай биечлэн танилцаж, батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагааны талаарх мэдээллийг бие бүрэлдэхүүнд өглөө.

Тус анги нь 1921 онд байгуулагдаж, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан баялаг замналтай. Одоогийн байрлалд шилжин ирснээс хойш 39 дэх жилдээ үүргээ гүйцэтгэж байна.

Ангийн удирдлагаас цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил эзэмшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав. Хугацаат цэргүүдээ монгол бичиг, англи хэл, мэдээллийн технологи, жолооны курст сургахаас гадна хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлийн сургалтад үе шаттай хамруулж, барилгын засал чимэглэл, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж зэрэг чиглэлээр мэргэжлийн ур чадвар эзэмшүүлжээ.


Батлан хамгаалахын сайд Д.Батлут 

тус ангид ажиллах үеэр: 

Алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, албан тушаалын орон сууцаар хангахад 20 айлын хаус хороолол байгуулах торхыг шийдвэрлэх

 Алба хаагчдынхаа гэр бүлийг орлого олох боломжоор хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх

 Мөн тус ангийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай барилга байгууламж, техник хэрэгслийн зарим асуудлыг үе шаттай судлан шийдвэрлэхээр боллоо.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
4 мин өмнө 33
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт хийхээр бэлтгэсэн техникүүдийг илрүүллээ
33 мин өмнө 65
Өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
52 мин өмнө 4
Зэвсэгт хүчний 256 дугаар ангид ажиллаж байна
55 мин өмнө 67
Баянзүрх дүүрэгт байрны тагт шатаж, 11 иргэнийг аюулгүй газарт гаргажээ
2 цагийн өмнө 33
М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх ямар нэгэн шийдвэр гараагүй
2 цагийн өмнө 71
Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв
2 цагийн өмнө 9
Юань солиулах гэж байгаад 93,990,000 төгрөг залилуулжээ
2 цагийн өмнө 56
Дахин төлөвлөлтийн улмаас 68 дугаар сургуулийн орц, гарцыг хаажээ
2 цагийн өмнө 83
БНСУ-тай байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинэчлэн байгуулна
3 цагийн өмнө 57
“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ
3 цагийн өмнө 88
Монголын Хүүхдийн ордны бүртгэл эхэллээ
4 цагийн өмнө 13
Байтаг боомтыг гурван хоног түр хаана
4 цагийн өмнө 138
Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
6 цагийн өмнө 93
Монголын үндэсний бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
6 цагийн өмнө 63
Цагаан-Уул суманд олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг хүргүүлжээ
7 цагийн өмнө 77
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
9 цагийн өмнө 15
Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна
9 цагийн өмнө 67
Ээлжит бус чуулган товлон зарлалаа
9 цагийн өмнө 75
Сэрэмжлүүлэг: Хөрсөн дээр цочир хүйтэрнэ
2026-09-03 127
1 / 1