Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Халх Нөмрөгийн дархан цаазат газарт дэгдсэн их рэмжжэний хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг "Мобиком корпораци" ХХК албан ёсоор хүлээн зөвшөөрч, мэдэгдэл гаргалаа.
Тус компаниас гаргасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелын холболт нэвтрүүлж, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тэдний тээврийн хэрэгсэлд гал гарч, улмаар тухайн бүс нутагт хээрийн түймэр дэгдсэн харамсалтай явдал болсон хэмээн тодотгожээ. Мөн өөрсдийгөө хилийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч нэвтэрсэн бөгөөд орон нутгийн болон хил хамгаалах байгууллагын удирдлагууд хамт зорчоогүй гэж мэдэгдэл хийжээ.
Тэгвэл сошиол орчинд "Мобикомын удирдлагууд байгаль хамгаалагчийг тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх зөвшөөрлөө шалгуулалгүй, шаардлагыг нь биелүүлэлгүй нэвтэрсэн. Хилийн цэргийн ангийн удирдлагын зөвшөөрлийг авчихсан" гэх тайлбар өгсөн. Мөн тухайн этгээдүүд ан хийхээр явж байсан бөгөөд унаж явсан Y62 автомашин шатсанаас уг түймэр гарсан" зэрэг мэдээлэл гараад байгаа юм.
Түймэртэй холбоотойгоор Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл дараах мэдээллийг өглөө.



