2026.08.24, Даваа
Улсын Их Хурлын тухай гурван хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-05-13 286

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.13/ Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Ж.Батжаргал, Б.Бейсен С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, Р.Сэддорж, Г.Тэмүүлэн нарын 12 гишүүнээсд уг хуулийн төслүүдийг боловсруулан өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ энэ үеэр онцолж байлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ес дэх удаагийн парламент бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд хийсэн ажил, баталсан хууль тогтоомж, хуралдсан байдалдаа дүгнэлт хийн, Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчтой болгох, бүтээмжийг дээшлүүлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах, эргэх холбоотой, ил тод, хүртээмжтэй парламент байхыг зорьж, Улсын Их Хурлын гишүүнийг Үндсэн хуулиар олгосон хууль тогтоох, хуулийн биелэлтэд хяналт тавих бүрэн эрхээ үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн “хариуцлага-итгэлийн” хамтын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор энэхүү төслийг боловсруулсан гэж байлаа. Хуулийн төсөлд:

-Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчлох;

-гишүүний ирц, саналаа биечлэн өгөх хөшүүрэг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх;

-Улсын Их Хурлын эргэх холбоо, хүртээмж, ил тод байдлыг сайжруулах, сонгогчдод мэдээллийг тогтмол хүргэх тогтолцоо бүрдүүлэх;

-Улсын Их Хурлын үйл ажиллагаанд оролцож буй байдлыг үндэслэн гишүүнийг Байнгын, дэд хорооны даргаар ажиллуулан итгэл үзүүлэн дэмжих хууль зүйн механизм бүрдүүлэх;

-Хэлэлцэж буй асуудлаар улс төрийн зөвшилцлийг хангах, парламентыг үл хүндэтгэх үйлдэлд хариуцлага тооцох бодит механизмыг иж бүрэн болгох;

-Хууль тогтоомжийн нийцлийг хангах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах 6 хүрээний асуудлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн нийт 263 заалтыг хөндсөн уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байна.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг оновчтой болгож мэргэжлийн Байнгын хороог 11 болгож, дэд хороог 7 болгон цөөлөх, Улсын Их Хурлын гишүүний ирц, саналаа биечлэн өгсөн байдал, гадаад, дотоод албан томилолт, хуулийн төсөл санаачилсан, хамтран оролцсон, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон байдал болон төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал, хариуцлага хүлээсэн эсэх талаарх мэдээллийг бодит цагийн горимоор олон нийтэд тогтмол мэдээлэх тогтолцоо бүрдүүлснээр гишүүний хариуцлага дээшилж, Улсын Их Хурлын бүтээмж нэмэгдэж, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ. Гишүүний энэхүү оролцоо нь түүнд хариуцлага оногдуулах, нөгөөтээгүүр Байнгын, дэд хорооны даргаар сонгогдон ажиллах шалгуур болох шударга тогтолцоог бүрдүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлэг явуулж буй Байнгын хорооны хуралдааны явцад гишүүн төслийг мэтгэлцээний горимд шилжүүлэх санал гаргаснаар хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг мэтгэлцээний журмаар хэлэлцэх нь ойлголцол, зөвшилцөлийг хангаж, төслийн чанарт эерэгээр нөлөөлөх  төдийгүй  Улсын Их Хурлын дэг болон гишүүний ёс зүйн дүрэм зөрчсөн гишүүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, түүнийг хүлээлгэх нөхцөлийг ажлын бодит үзүүлэлттэй уяснаар хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоо бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

Улсын Их Хурлын гишүүдийн болон Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвслийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын үйл ажиллагаа төлөвлөлттэй, хэлэлцүүлгийн дэг оновчтой, чуулганы үйл ажиллагаанд оролцож байгаа гишүүд, бусад албан тушаалтнуудын үүрэг тодорхой, хариуцлагатай байх чиглэлээр чуулганы хуралдааны дэгийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүссэн байна. Иймд уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд нэгдүгээрт чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөөг сайжруулах, дэгийн зохицуулалтыг тодорхой болгох хүрээнд, хоёрдугаарт гишүүн болон чуулганы хуралдаанд мэдээлэл өгөх бусад албан тушаалтны сахилга хариуцлагыг сайжруулах замаар бүтээмжийг дээшлүүлэх хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг тусгасан.

Тухайлбал, хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тодорхой хугацааны дотор хэлэлцэх асуудлын тов, дараалалд тусгах, хуралдааны явцад асуулт, хариултыг үр дүнтэй зохион байгуулах, хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхэд мэтгэлцээн зохион байгуулах, төслийг яаралтай хэлэлцүүлэх үндэслэл, шаардлагын талаар хууль санаачлагчийн танилцуулгыг сонссоны дараа шийдвэрлэх, хуулийн төсөлд хууль зүйн дүгнэлт гаргах хүрээг тогтоох, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг үр нөлөөг дээшлүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг төсөлд тусгажээ.

Мөн Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцох, санал хураалттай холбоотойгоор гишүүдийн хариуцлагыг сайжруулах хүрээнд хүндэтгэн үзэх шалтгаантай бол шалтгаан, үндэслэлээ хуралдааны өмнөх өдөр бичгээр мэдэгдэх, хүндэтгэх шалтгаангүйгээр санал хураалтад оролцоогүй, хуралдааныг орхин гарсан бол эсрэг санал өгсөнд тооцох зохицуулалтыг хасаж, санал хураалтад гишүүн биечлэн оролцож санал өгөхөөр тусгалаа. Санал хураалттай холбогдох хариуцлагыг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор гишүүн нэг сарын хугацааны нэгдсэн, Байнгын, дэд хорооны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол Ёс зүйн дэд хороо гишүүний ажлын албаны цалингаас бусад гишүүний төсвийн нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн зөвхөн санал хураалт төдийгүй ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан, эсхүл харъяалагдах Байнгын хорооны, эсхүл дэд хорооны хуралдаанд 5 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол дээрх хариуцлагыг мөн хүлээлгэх зохицуулалтыг тусгалаа.

Ажлын хэсгийн хуралдаанд 2 ба түүнээс дээш удаа, хянан шалгах түр хорооны хуралдаанд 3 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй бол ажлын хэсэг, түр хорооны бүрэлдэхүүнээс хасах зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн чанар, үр нөлөө сайжирч, чуулганы хуралдаанд оролцохтой холбоотой гишүүний сахилга хариуцлага дээшилнэ гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  

Уг хуулийн төсөлд  Монгол Улсын Их Хурал дараах  зургаан төрлийн арга хэрэгслийн дагуу асуулт, асуулга, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх, мэдээлэл сонсох, тайлан, илтгэл хэлэлцэх, төсвийн хяналт, хяналтын сонсгол, хянан шалгах түр хороо хууль хэрэгжүүлж буй Засгийн газар болон төрийн байгууллагын үйл ажиллагааг хянан шалгах Улсын Их Хурлын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулах зорилгоор уг нэмэлт, өөрчлөлтийг өргөн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглавар батлах хуулийн зохицуулалтыг сайжруулсан. Байнгын, дэд хороо хянан шалгах ажлын хэсэг байгуулах тогтоолын хавсралтаараа тухайн ажлын хэсэг юуг, хэзээ, хэрхэн хянан шалгахыг тодорхой заахаар тусгасан нь бусад байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, парламентын хяналт үр дүнтэй болно гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эсхүл хүчингүй болгох, хэрэгжилтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох гэсэн үр дүнд хүрнэ гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Түүнчлэн хууль, тогтоолын хэрэгжилтийг хянах Улсын Их Хурлын үйл ажиллагааг үр дүнтэй болгох, хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг илүү чанартай, үр дүнтэй болно гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 142
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 179
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 60
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 95
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 60
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1