2026.08.24, Даваа
Улсын хэмжээнд 2026 оны долдугаар сарын 09-ний байдлаар усны ослоор 34 хүн амь насаа алдсаны 15 нь хүүхэд байна
2026-07-09 457

Баяр, наадмын амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, урьдчилан сэргийлэх нэгдсэн мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд, Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Л.Баярмагнай нар оролцсон юм.

ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням “Улсын хэмжээнд 2021-2025 онд буюу сүүлийн таван жилд үерийн 301 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 5941 хүний амь насыг авран хамгаалж, нүүлгэн шилжүүлсэн.Үерийн улмаас 25 хүн (хүүхэд 6) амь насаа алдаж, 13665 толгой мал хорогдож, 1471 гэр байшин эвдэрч, 48.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Он гарсаар 07 дугаар сарын 09-ний байдлаар үерийн 11 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс Баян-Өлгий, Сэлэнгэ аймаг болон нийслэлд олон тооны айл өрх, аж ахуйн нэгж өртсөн 3 удаагийн томоохон үер боллоо. Тухайлбал нийслэл хот орчмоор долоодугаар сарын 07нд орсон борооны улмаас гудамж, нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны зоорийн давхар усанд автсан тухай 36 дуудлага, мэдээлэл ирсний дагуу Онцгой байдлын байгууллага, алба мэргэжлийн анги хамтран үерийн усыг соруулж зайлуулах, далан шуудуу татах, халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээг авч ажилласан. Үерийн улмаас хүний амь нас хохироогүй. Улсын хэмжээнд үерийн их болон маш их эрсдэлтэй бүсэд 175 мянган өрхийн 642 мянган хүн ам оршин сууж байна. Энэ нь нийт өрхийн 19.4 хувь, нийт хүн амын 20 хувийг эзэлж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд 7 дүүргийн 28 хорооны зөвшөөрөлтэй 1388, зөвшөөрөлгүй 282 нийт 1676 нэгж талбарт 1,917 айл өрх оршин сууж байна. Үерийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахаар нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулсан. Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Ардын хувьсгалын 105, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2026 оны 07 дугаар сарын 10-19-нийг хүртэл хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана” гэлээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Улсын хэмжээнд он гарсаар обьектын гал түймрийн 2237 тохиолдол бүртгэгдэж, 37 иргэн (том хүн 23, хүүхэд 14)-ийг аварч, утаажилтын бүсээс 2481 иргэнийг эсэн мэнд гаргасан. Харин гал түймэрт 39 иргэн (том хүн 31, хүүхэд 😎 өртөж нас барж, 39 иргэн (том хүн 33, хүүхэд 6) түлэгдэж, бэртсэн. Обьектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18.6 хувиар буурсан бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 20.5 хувиар өссөн байна. Сүүлийн гурван жилд Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу долоодугаар сарын 10-20-ны өдрүүдэд обьектын гал түймрийн 223, ой, хээрийн гал түймрийн 39 дуудлага мэдээлэл бүтгэгдэж, 4 иргэн амь насаа алдаж, 3 иргэн угаартаж, бэртэж гэмтсэн бөгөөд наадмын баяр амралтын өдрүүдэд жилд дунджаар 74 удаагийн гал түймэр гарч байна. Харин улсын хэмжээнд нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 53 суманд 129 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24.5 хувиар буурсан байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт нэг иргэн өртөж нас барж, 2 иргэн түлэгдэж, 10 гэр, 2 байшин, 6 өвөлжөө, 4 хашаа саравч, 3 автомашин, 24 бод, 255 бог мал өртөж, урьдчилсан байдлаар ойн 11.792 га, хээрийн 922.930 га, нийт 934.722 га талбай өртөж, 4.6 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан. Иймд баяр, наадмын амралтын өдрүүдэд ой, хээрийн болон обьектын гал түймрээс урьдчилан сэргийлж, хүн бүр галын аюулгүй байдлыг хангаж, соноор сэрэмжтэй байхыг зөвлөж байна”гэлээ.

Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хошууч Ш.Анхтуяа: “Улсын хэмжээнд 2026 оны долдугаар сарын 09-ний байдлаар 13 аймгийн 32 сум, нийслэлийн 3 дүүрэгт усны ослын 58 тохиолдол бүртгэгдэж 34 иргэн амь насаа алдсаны 15 нь хүүхэд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо 38.1 хувь, амь насаа алдсан хүний тоо 25.9 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн оны улсын баяр наадмын амралтын 8 хоногийн хугацаанд 15 иргэн усны ослоор амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн. Онцгой байдлын байгууллагаас 2021-2025 онд тохиолдсон усны ослын хар цэгийн 399 байршлыг тодорхойлж, хяналтын самбарыг байршуулж, сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна. Мөн үер, усны ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд “Бүү бас” нөлөөллийн аяныг 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл улс орон даяар өрнүүлж байна. Тиймээс гол, нуурын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэд та бүхэн стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх, гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэлээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Л.Баярмагнай “Хүүхдийн аливаа осолд эндэж байгаа дийлэнх шалтгаан нь эцэг, эх, асран хамгаалагчдын хараа, хяналтгүй байдлаас шууд хамааралтай байна. Хүүхдүүд ихэвчлэн усанд эндэх, түлэгдэх, төөрөх, сураггүй алга болох, унаж гэмтэх осол, наранд цохиулах, нарших, хоолны хордлогоос болж эндэж бас өвчилж байна. Тиймээс баяр, наадмын амралтын өдрүүдэд хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлж, аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэлээ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 141
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 179
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 60
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 95
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 60
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1