Шүүгчдийн зөвлөгөөнөөр танхим хоорондын зохион байгуулалтыг хангах чиглэлээр шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилсон шийдвэрийг албажуулах ажиллагааны талаар болон хяналтын шатны шүүх хуралдааны дэгийг журамлах боломжтой эсэх эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцов.
Харин Шүүхийн академийн 2027-2028 онд зохион байгуулах шүүгчийг мэргэшүүлэх сургалтын сэдэв, оролцох хэлбэрийн талаар санал өгөх асуудлыг хойшлуулж шийдвэрлэлээ.