2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Тэтгэврийг холимог мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх санал гаргажээ

Өргөдлийн байнгын хорооны өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаар Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо.

Манай улс 2024 оны байдлаар 406.3 мянган ахмад настантай, нийт хүн амын 11 хувийг эзэлж байна. Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1 сая 500 мянган төгрөг болгох шаардлагыг тавьж байгаа. Мөн тэтгэврийн доод хэмжээг зөвхөн нэмэх нь шударга бус, 1 сая 500 мянган төгрөг буюу түүнээс дээш тэтгэвэр авч байгаа ахмадууд нэмэгдэлгүй хоцрох нь гэх асуудлыг ч өргөдөлдөө дурдсан байв.

Ахмадын тэтгэврийг 2018 онд 27 мянган төгрөгөөр, 2019 онд 29 мянган төгрөгөөр, 2020 онд 25-40 мянган төгрөгөөр, 2022 онд 15-43 хувь, 2023 онд 10-22 хувь, 2024 онд жигд 100 мянган төгрөгөөр, 2025 онд 6 хувиар тус тус нэмж байжээ. 2026 онд одоогийн төслөөр 6 хувиар нэмэхээр төсөвт тусгаад байна. Ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэхэд 378 тэрбум төгрөг шаардлагатай.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзахад, ахмадуудын тавьж буй шаардлагаар тэтгэвэр нэмэхэд 3.4 их наяд орчим төгрөг шаардагдах учир санхүүгийн хувьд боломжгүй гэх саналыг өгчээ. Ажлын хэсгийн зүгээс ахмадын тэтгэвэр харилцан адилгүй, авч байсан цалингийн итгэлцүүр томьёоллоор тэтгэвэр тогтоолгож чадаагүй зэргээс шалтгаалж тэтгэврийг жигд нэмнэ гэдэг нь өрөөсгөл байгаа. Ойрын хугацаанд ялгаатай тогтоосон зөрүүг арилгах шаардлагатай. Зөрүүг арилгасны дараа инфляцын түвшинтэй уялдуулж жигд нэмэгдүүлэх нь зөв. Үүний дараа холимог мөнгөн дүнгээр нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ.

Дараа нь Өргөдлийн байнгын хорооны дотоод зохион байгуулалтын талаар танилцуулга хийгдлээ. 2025 оны 7 дугаар сарын 9-нд тус байнгын хороог байгуулснаас хойш 61 өргөдөл, гомдол ирсэн байна. Ахмадын тэтгэвэр, эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх, хууль шүүхийн байгууллага, боловсролын зээлийн сан, хот төлөвлөлт, барилгажилтын асуудалтай холбоотой зөрчлийг шийдвэрлэхтэй холбоотой өргөдөл гомдол зонхилсон байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
11 мин өмнө 36
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
38 мин өмнө 39
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 23
1 / 1