2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Эрдэс баялагийн сайд Г.Дамдинням: Сард 3000 тонныг авдаг байсан бол энэ сард 7000 тонн болгож авсан. Битгий айж, тэвдээрэй

Шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар Ашигт малтмал, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа учраас хамгийн түрүүнд тайван амгалан байцгаа, шатахууны нөөц бий гэдгийг хэлье. Манай импортолдог улс орны нөхцөл байдал хүнд байгаа ч Засгийн газраас идэвх санаачилга гарган өнгөрсөн дөрөвдүгээр сард батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд ОХУ-аас шатахууныг төрөл бүрээр нь авч, өнөөдрийг хүртэл оруулж ирж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон хямралын үед шатахууны долоо хоногийн нөөцтэй байсан. Өнөөдөр бидэнд 33 хоногийн нөөц байна. Араас нь орж ирж байгаа. 

2026 оны долоодугаар сард ОХУ-аас 47 мянган тонн АИ-92 автобензин, 1,200 тонн АИ-95 автобензин, 88,860 тонн дизель түлш худалдан авахаар захиалгаа гэрээ хийсэн байгаа. Мөн БНХАУ-аас 71 мянган тонн бүтээгдэхүүн худалдан авахаар захиалга өгөөд байна. Энэ сард нийт 200 гаруй мянган тонн бүтээгдэхүүн гаднаас авч хэрэглэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. 

Өнгөрсөн хоёр хоногт баяр наадамтай холбоотойгоор шатахууны хэрэглээ хоёр дахин өссөн. Иргэдийн дунд бага зэрэг айдас байх шиг байна. Айдас дээр нь улс төр хийх гэсэн оролдлогууд ч байх шиг байна. Битгий айж тэвдээрэй, бодит тоонд итгэ гэж хэлье. 

Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын бүх шатахуун түгээгүүрийг цэнэглэсэн. Одоо бол ердийн үеийнхээс 3-4 дахин их авч байна. Нэн цэнэглээд гурав хонодог байсан шатахуун түгээгүүрийн шатахуун өдөртөө дуусаад байгаа. 

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 54 вагон шатахуун бууж байна. Нэг нь 60 тонн байдаг юм. Тэгэхээр өдрийн хэрэглээнээс илүү буюу 3000 гаруй тонн гэсэн үг. Өнөөдөр 71 вагон шатахуун ачигдаж байгаа. Гурав хоногийн дараа орж ирнэ.

Мөн БНХАУ-аас шатахуун авч байгаа. Сард 3000 тонныг авдаг байсан бол 7000 тонн болгож авсан. Нэмээд БНХАУ руу 14000 тоннын захиалга өгсөн. Өнөөдөр ачигдаж байгаа. Энэ шатахуун ирэх лхагва гаригт орж ирнэ.

Газрын тосны бүтээгдэхүүнийг гуравдагч орнуудаас авна гэж байгаа ч дэлхий даяар шатахууны хямралтай байна. 

Цаашид бид Газрын тосны үйлдвэртэй болно. Ажил эрчимтэй явж байгаа. 3,500 хүн 24 цагаар ажиллаж байна. Нэмж 1,500 хүн орж ирнэ. 2028 онд багтааж дуусгана" гэв. 

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1