2026.08.24, Даваа
Даланжаргалан суманд хайгуул хийж буй Хасрич ХХК-ийн гадаад ажилчдын хувь өндөр байгааг илрүүлжээ
2026-06-02 180

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, байгаль орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалт зохион байгуулах Салбарын улсын ерөнхий байцаагчийн Удирдамжийн батлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсгүүд гурван бүсэд ажиллаж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаярын ахалсан хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Өнөрнасан болон холбогдох байгууллагуудын албан хаагчид багтсан бөгөөд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна.

Өнөөдрийн байдлаар Даланжаргалан суманд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 75, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.

Хяналт шалгалтын эхэнд ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Хасрич” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Шалгалтаар уурхайн талбайд хамгаалалтын хашаа, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг бүрэн байрлуулаагүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангалтгүй байгаа зэрэг зөрчил илэрсэн. Тус компани 2026 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад бүрэн танилцуулаагүй.

Мөн ажиллах хүчний бүтцэд гадаад ажилчдын эзлэх хувь өндөр байна. Иймээс хөдөлмөр эрхлэлт, гадаад ажиллах хүчинтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран нягтлан шалгаж байна.

Түүнчлэн уурхайн талбай улсын чанартай авто замд ойр байрлаж байгаа нь аюулгүй ажиллагааны эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж үзэн шаардлагатай нэмэлт арга хэмжээ авах чиглэл өглөө.

Шалгалтын үеэр тус компани хайгуулын ажлын хүрээнд нийт 300 тууш метр өрөмдлөг хийж, дөрвөн цооног гаргасныг, эдгээр цооногт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийснийг танилцуулсан юм. Харин уулын ажлын төлөвлөгөөтэй холбоотой зарим баримт бичгийн бүрдэл дутуу байсныг тогтоож, хугацаатай үүрэг даалгавар өгч, тэмдэглэл үйлдлээ.

Үүний дараа ажлын хэсэг “Гүн Орд” ХХК-ийн нөхөн сэргээлт хийж буй талбайд ажиллав. Тус талбай нь өмнө нь бичил уурхайчдын үйл ажиллагааны улмаас эвдэрч доройтсон бөгөөд нийт 4.3 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Гэвч нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим баримт бичгийн бүрдэл хангалтгүй байсан тул холбогдох баримт бичгийг бүрдүүлэх чиглэл өглөө.

Даланжаргалан сумаас ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 14 талбайд нөхөн сэргээлт хийх албан шаардлага хүргүүлснээс дөрвөн ААН төлөвлөгөө ирүүлж нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд байгаагийн нэг нь "Гүн орд" юм.

Үргэлжлүүлэн Ажлын хэсэг “Ундармал хүдэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Нийт 1400 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэмэлт хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулан хайгуулын ажил хийж байна. Уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий талбайд байрлах биет бус соёлын өвд хамаарах 14 булшийг хамгаалалтын бүс тогтоон хашиж хамгаалсан бөгөөд археологи, палеонтологийн судалгааг хийлгэж байгаа талаар аймгийн Байгаль орчны байцаагч мэдээллээ.

Хяналт шалгалтын үеэр БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр аймгийн Байгаль орчны улсын байцаагчдад ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын хууль тогтоомж, байгаль орчны зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, стандартын хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулан ажиллахыг үүрэг болголоо. Мөн зөрчил илэрсэн тохиолдолд хуульд заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж ажиллахыг чиглэл болгосон юм.

Шалгалтын дүнг нэгтгэн холбогдох байгууллагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан ажиллах юм. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт 14 хоног үргэлжилнэ.

Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 142
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 179
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 60
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 95
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 60
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1