Улирлын томуугийн эсрэг A, B хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцин хийж эхэлжээ. Томуу нь томуугийн вирусээр үүсгэгддэг, амьсгалын замын халдварт өвчин юм. Халдвар авсан үед халуурах, толгой болон булчин өвдөх, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, бие сульдах зэрэг зовиур илэрч болно.
Томуугаас сэргийлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь вакцинжуулалтад хамрагдах юм.
ХЭН ТОМУУГИЙН ЭСРЭГ ВАКЦИН ЗААВАЛ ХИЙЛГЭХ ВЭ?
Вакцинжуулалт нь зөвхөн хүүхдэд бус, насанд хүрэгчдийн эрүүл мэндийг хамгаалахад ч чухал ач холбогдолтой.
Дараах бүлгийн хүмүүс томуугийн эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна. 
Жирэмсэн эмэгтэйчүүд
6 сартайгаас 6 настай хүүхдүүд
Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд
65 болон түүнээс дээш насны ахмад настан
Эрсдэлт бүлгийн хүн ам

Одоогоор сэтгэгдэл алга.