2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ХААН Банк олон улсын зах зээлээс 530 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ

Тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих зорилтын хүрээнд ХААН Банк олон улсын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагуудаас 2025 онд нийт 530 сая ам.долларын урт хугацаат эх үүсвэрийг амжилттай татан төвлөрүүллээ.

ХААН Банк нь олон улсын банк, санхүү, хөрөнгө оруулалтын менежментийн компани зэрэг 20 гаруй байгууллага, хөрөнгө оруулалтын 40 гаруй сантай урт хугацааны стратегийн түншлэлтэйгээр хамтран ажиллаж байна. Энэхүү өргөн хүрээний хамтын ажиллагаа нь банкны тогтвортой санхүүжилтийн манлайллыг олон улсын түвшинд бататгаж буйн илрэл юм.

Олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн эдгээр эх үүсвэрийг Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг дэмжих санхүүжилтийн боломжийг өргөжүүлэхэд зориулан зарцуулж буй. Тодруулбал, нийт санхүүжилтийн 37 орчим хувийг бичил болон жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжихэд, 28 орчим хувийг байгаль орчинд ээлтэй, ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулж байгаа юм. Харин үлдсэн 34 хувь нь залуу бизнес эрхлэгчид болон хөдөө аж ахуй, тогтвортой ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч харилцагчдынхаа санхүүжилтийн хэрэгцээг хангахад зарцуулж буй билээ.

Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах үндэсний зорилт дэвшүүлсэн бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхтэй уялдан тогтвортой санхүүжилт, хөрөнгө оруулалтын хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэхүү зорилтуудыг дэмжих хүрээнд ХААН Банк Тогтвортой бизнесийн дунд хугацааны стратеги хэрэгжүүлж, Монгол Улсаас анх удаа 2023–2024 онд олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд “Ногоон бонд”-ууд, 2024 онд олон улсын зах зээлд “Нийгмийн бонд”, 2025 онд дотоодын зах зээлд “Жендэр бонд”-ыг тус тус гаргаад байна. Энэ нь ХААН Банкны төдийгүй, Монголын банк, санхүүгийн салбарын хувьд ногоон санхүүжилт, тогтвортой эдийн засгийг дэмжих түүхэн ач холбогдолтой үйл явдлууд болсон юм.

ХААН Банк нь 2015 оноос хойш зах зээлд 13 гаруй төрлийн ногоон болон 3 төрлийн жендэрийн тусгайлсан тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд банкны салбарын нийт ногоон зээлийн багцын 52 орчим хувийг дангаар бүрдүүлж бизнес эрхлэгчдийг тогтвортой, байгальд ээлтэй, ногоон шийдлээр бизнесээ хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж байна. Цаашид тогтвортой хөгжлийг дэмжих, нийгмийн сайн сайханд хувь нэмэр оруулах зорилгын хүрээнд ХААН Банк нь 2026 оны эцэс гэхэд тогтвортой санхүүжилтийн хэмжээг нийт зээлийн багцынхаа 25 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 56
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1