ОХУ-ын Буриад улсын Иволгын дүүрэгт аравдугаар сарын 11-нд "Тапхарын өндөрлөг" эко аяллын шинэ маршрут нээлтээ хийжээ. Байгаль, орчин үеийн урлаг, буриадын соёлын өвийг хослуулсан тус маршрут нь 4.5 км урт юм.
Маршрутын дагуу уран барималч Даши Намдаковын урласан дорнын 12 жилийн амьтдыг дүрсэлсэн хүрэл баримлуудыг байрлуулжээ. Мөн есөн метр өндөр «Хамгаалагч» баримал, амрах талбай, байгалийн үзэмжийг тольдох тавцангууд байгуулсан байна.
Жуулчид Иволгын хөндий, уулс, Иволгын дацангийн панорам үзэмжийг сонирхон, байгальд алхахын зэрэгцээ урлаг, буриадын уламжлалт соёлтой танилцах боломжтой болжээ. Маршрутыг үзэхэд ойролцоогоор 1.5-2 цаг зарцуулах ажээ.
Сонирхуулахад, Тапхарын өндөрлөг нь Чингис хааны цэргүүд мэргидүүдтэй тулалдахын өмнө цуглардаг газар байсан гэж нутгийн иргэд ярьдаг аж. байжээ. Тиймээс ч уг газрыг газрыг онцгой ариун, хүч энергитэй хэмээн хүндэтгэн үздэг байна.
















Эх сурвалж: Инфполру