2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+”, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав

Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээж байгаагаа 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зарлав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг тогтооход дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд:

Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн төлөв тогтвортой: Хоёр жил дараалан нүүрлэсэн зудын дараагаар хөдөө аж ахуйн салбар сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөлөв. Уул уурхайн салбарын өсөлтөд нүүрсний үнийн шок сөргөөр нөлөөлж байгаа хэдий ч зэсийн экспорт нэмэгдсэн нь өсөлтийг тэтгэж байна. Түүнчлэн дунд хугацаанд уул уурхайн болон дэд бүтцийн томоохон төслүүд эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөхөөр байна. Гэвч БНХАУ руу гарах уул уурхайн экспортоос хамаарсан эмзэг байдал өндөр тул зээлжих зэрэглэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна.

Төсвийн алдагдал бага байна: Энэ оны 8 дугаар сард хийгдсэн төсвийн тодотголыг харгалзан Фитч агентлагийн зүгээс 2025 онд төсвийн алдагдал ДНБ-ий 1.8 хувь байхаар төсөөлж байна. Гэвч 7 дугаар сарын байдлаарх төсвийн орлогын бүрдүүлэлт 51 хувьтай байгаа тул төсөвт туссан төсөөлөл өөдрөг байгааг онцлов. Түүнчлэн уул уурхайн бус төсвийн тэнцэл өндөр алдагдалтай байх хүлээлттэй байгаа, мөн Засгийн газраас мөчлөг дагасан төсвийн тэлэх бодлого хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд төсвийн дүрмийг чангалж байгаа ч хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. Түүнчлэн төсвийн зардлыг бууруулах хүрээнд урсгал зардлыг ДНБ-ий 30 хувиас хэтрэхгүй байхаар заасан ч энэхүү харьцаа нь мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлэх орон зайг бүрэн хязгаарлахгүй байна.

Өрийн түвшин тогтворжиж, тулгамдсан эргэн төлөлтгүй байна: Фитч агентлагийн төсөөллөөр дунд хугацаанд Засгийн газрын өр/ДНБ харьцаа 40 хувиас бага хэмжээнд хүрэх хүлээлттэй байна. Гэвч гадаад валютаар илэрхийлэгдэх өр давамгайлж байгаа тул ханшийн эрсдэл өндөр байна. Засгийн газраас 2026-2027 онуудад хийгдэх эргэн төлөлтүүдээс заримыг нь дахин санхүүжүүлж, эргэн төлөлтийн дарамтыг бууруулсан. Түүнчлэн Засгийн газар ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хуримтлал үүсгээд байна. Үүний дийлэнх хэсгийг Баялагийн сан болон Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь Төв банкны нөөцийг нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлж байна.

Инфляцын дарамт өндөр: Инфляц Төв банкны зорилтоос давж, 2025-2026 онуудад 8.5 хувь орчимд байх хүлээлттэй байна. Үүнд дотоодын эрэлт, төрөөс үзүүлэх үйлчилгээний үнийн өсөлт болон хурдацтай зээлийн өсөлт нөлөөлж байна. Монголбанк 2025 оны 3 дугаар сард бодлогын хүүг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2024 оны 4 дүгээр улирлаас хойш 3 удаа нэмэгдүүлээд байна.

Гадаад эмзэг байдлууд үргэлжилж байна: Фитч агентлагийн төсөөллөөр урсгал дансны алдагдал 2025 онд ДНБ-ий 12 хувьд хүрэхээр байна. Урсгал тэнцлийн алдагдлыг ГШХО-аар тэтгэж байгаа ч үйлчилгээний болон анхдагч орлогын дансны алдагдал урт хугацаанд үргэлжилж, нөөц хуримтлуулахад сөрөг нөлөөтэй байна. Энэ оны 7 дугаар сарын байдлаар ГВУН 5.4 тэрбум ам.доллар байгаа нь уул уурхайн экспортод хэт тулгуурласан эдийн засагтай орны хувьд бага хэмжээ болно.

Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 76
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 54
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 54
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 22
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 55
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1