Өчигдөр буюу 11-р сарын 11-нд Балбын төв Горха дүүргийн Чумнубри орчим, нийслэл Катмандугаас баруун тийш 100 орчим км-т хөрсний нуралт болж, хүчтэй үер буужээ. Газар шороо, чулуу нурж голын урсгалыг хаасны дараа ус гэнэт доош урсан, суурин газруудыг сүйтгэсэн байна.
Одоогоор таван хүн сураггүй болж, 49 хүнийг аварчээ. Хохирлын хэмжээг хараахан тооцоолоогүй байгаач иргэдийн байр, байшин бшгд нурж, дөрвөн гүүр эвдэрч, усан цахилгаан станцын барилгын талбайд хохирол учирсан байна.


Эх сурвалж: AP агентлаг