2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 60 орчим хувьтай явагдаж байна

2026-07-22 115

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хөрөнгө оруулалтын төсөл, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 24 үүрэг даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэхэд хэрэгжилт 74.2 хувьтай байгааг танилцуулав. 

Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, явган хүний зам, талбайг тогтмол усалж, чийгшүүлэх, улиасны унгарилыг бууруулах ажлын хүрээнд есөн дүүргийн 183 байршил дахь нийт 16,394 улиасанд хэлбэржүүлэлт хийж, 11,000 модыг даралтат усаар шүршин унгарилыг нь унагасан байна. 

Үер, усны аюул, гамшиг, гал түймэр, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 311 алба хаагч, 119 нэгж техник, тоног төхөөрөмжийн хамт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллажээ.

Монгол Улсын Засгийн газрын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд license.mn зөвшөөрлийн цахим системээр худалдаа, үйлчилгээний 10 төрлийн 100 бизнесийн бүртгэлийг нэгдсэн санд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, 2026 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар нийт 1,196 мэдэгдлийг шийдвэрлэсэн байна.

Ногоон нуур орчмын орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 422,510 ам метр талбайг цэвэрлэж, 231 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн, 12,320 урт метр үерийн далан, суваг шуудуу, инженерийн байгууламжийг цэвэрлэж, 53 тонн лаг, хог хаягдлыг зайлуулжээ.

Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан 2026 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын талаар танилцууллаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 622 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 566 нь барилга угсралтын ажил бөгөөд 395 нь он дамжин хэрэгжиж буй төсөл юм. Харин 2026 онд шинээр 171 төсөл хэрэгжиж байна. Үүнд 141 барилга байгууламж, 68 тохижилтын ажил, 13 гэрэлтүүлгийн ажил, гэр хорооллын төлөвлөлтийн 24 ажил багтаж байна. Мөн газрын маргаантай долоо, шүүхийн маргаантай 16, нэмэлт хөрөнгө шийдвэрлэх шаардлагатай 36 төсөл байгааг тэрбээр танилцуулгадаа онцоллоо.

Үүний дараа Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.

Шинэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдийн тоо буурч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоо өсөх төлөвтэй байна. Боловсролын салбарт нийт 1,168.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 131 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд энэ онд 20 сургууль (12,300 суудал), 23 цэцэрлэг (4,030 ор), долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (1,960 хүүхдийн хүчин чадалтай), хоёр спорт заалыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Он гарснаас хойш таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хоёр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг спорт заал буюу нийт 12 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн аваад байна. Мөн төрийн болон төрийн бус өмчийн зарим цэцэрлэгийн барилгыг зориулалтын дагуу өөрчлөн "Хотхоны бага сургууль" болгон ашиглаж, 2,200 гаруй суралцагчийг хамруулахаар төлөвлөж буйг танилцуулав.

Энэхүү төсөл нь "Гэрт ойрхон сургууль – Сайн сургууль" концепцийг хэрэгжүүлэх, анги, бүлгийн ачааллыг бууруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхээр байгааг онцлов.

Өнөөдрийн шуурхайн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцуулж, нийт гүйцэтгэл 60 орчим хувьтай байгааг мэдээлэв.

Тодруулбал, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн найман ажил бүрэн дуусаж, нийт ажлын гүйцэтгэл 62.5 хувь, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажил 97.1 хувь, Ус сувгийн удирдах газрын ажил 68 хувь, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ажил 35.3 хувь, авто замын төсөл, арга хэмжээний хэрэгжилт 58 хувьтай үргэлжилж байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.

  • Эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийн өвлийн бэлэн байдлыг шалгаж, эрсдэлийг урьдчилан тооцон хяналтыг сайжруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангах, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан хяналт шалгалт хийх
  • Зам засвар, шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 15-ны дотор бүрэн дуусгах;
  • Галлагааны улирлын сайжруулсан түлшний нөөц, түгээлтийн график төлөвлөгөөг боловсруулах
  • Явган хүний болон дугуйн замын ажлыг авто замын бүтээн байгуулалттай уялдуулан зохион байгуулж, ашиглалтын шаардлага хангасан замыг шаардлагагүйгээр хуулахгүй  байх
  • "Хотхоны бага сургууль" төслийг эрчимжүүлж, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд анхаарах
  • "Шарилжгүй Улаанбаатар" аяныг эхлүүлж, хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн ажлыг эрчимжүүлэх
  • ТҮЦ-тэй холбоотой асуудлыг төрийн бус байгууллагуудтай хамтран цогцоор нь шийдвэрлэж, цэгцлэх чиглэлээр ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Сэтгэгдэл 0
0/1000
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
8 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
13 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
16 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
20 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
38 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 56
1 / 1