2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хоёр улсын “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль явагдаж байна

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Чөлөөлөх Армийн хамтарсан “Талын түнш-2026” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль БНХАУ-ын нутаг дэвсгэрт 2026 оны 05 дугаар сарын 30-ны энэ өдөр эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, БНХАУ-ын талаас Ардын Чөлөөлөх Армийн Умард байлдааны тойргийн цэргийн тойргийн Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Тан Хайлин зэрэг хоёр орны Зэвсэгт хүчний удирдлагууд оролцож, нээлтийг хийв.

Сургуулийн нээлтэд оролцсон Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал хэлсэн үгэндээ “Талын түнш” сургууль нь хоёр орны "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааа"-г хөгжүүлэх, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа, цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, цэргийн хээрийн мэдлэгээ харилцан солилцохоос гадна бүс нутгийн хэмжээнд энх тайван, тогтвортой байдлыг хангахад түүхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг цохон тэмдэглэв.

Мөн хээрийн сургуулийн бүсийг өндөр түвшинд бэлтгэн зохион байгуулж, манай дайчдад хамтарсан сургалт бэлтгэлдээ бүрэн төвлөрөх боломжийг бүрдүүлсэн явдалд талархал дэвшүүлэн, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй хоёр орны цэргийн алба хаагчдын хамтарсан сургуульд өндөр амжилт хүслээ.

БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн Умард байлдааны тойргийн Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Тан Хайлин хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан хээрийн сургууль анх удаа БНХАУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байгааг тодотгож, мөнхийн хөрш манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнө эртнээс улбаатай, баялаг түүхтэй, энэ цаг үед хамтарсан хээрийн сургуулиар улам бүр батжин, бэхжиж байгааг онцлон дурдав.

Сургуульд хоёр талаас мотобуудлагын батальоны түвшинд цэрэг, зэвсэг, техник оролцож байгаа бөгөөд Монголын талын сургуулийн удирдагчаар Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Буяндэлгэр ажиллаж байна.

Нээлтийн ёслолын арга хэмжээний дараа хоёр орны цэргийн алба хаагчид үндэсний өв соёл, түүх, уламжлалаа сурталчлан таниулах зэргээр соёлын арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид БНХАУ-ын цэргийн нөхдөө монгол гэртээ урин залж, үндэсний зоогоор дайлан, язгуур урлагийн тоглолтыг толилууллаа.

Хоёр орны хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль 2 жил тутам харилцан өөрсдийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
6 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
17 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
44 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1