Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны Бурхант хошуу орчимд өнгөрсөн шөнө нэг иргэн баавгайд бариулж амь насаа алдсан, нэг иргэн хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан тухай бид мэдээлсэн билээ. Тэгвэл одоо тухайн нутаг орчимд хүн барьсан баавгайг агнахаар 30 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа юм байна. Мөн дулаан мэдрэгчтэй дрон ашиглаж байгаа аж.
Одоогийн байдлаар нутгийн иргэдийг болгоомжтой байж, айл хотлоороо бараадан бөөндөө байхыг анхааруулж байгаа гэнэ. Мөн баавгайн дайралтад өртсөн эмэгтэй Гэмтэл согог судлалын төвд хагалгаанд орсон байна.