Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийг нутаг дэвсгэрийн байршлаар нь авч үзвэл нийслэлд нэг удаагийн хуурамч дуудлага бүртгэгджээ.
Харин орон нутагт Архангай-2, Увс аймаг-1, Булган-1, Хөвсгөл аймаг-4, Хэнтий аймаг-2, Төв аймаг-2, Сэлэнгэ-1 буюу нийт 7 аймгийн нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
2026 оны 10 сарын 19-ний өдрийн 08:00 цагаас 2026 оны 10 сарын 20-ны өдрийн 08:00 цагийн хооронд Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан байна.
Хоёр баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж, аюулгүй болгосон, 5 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулж байна.
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЭДЭЭЛЭЛ
Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай гурван газар нутгийн 4 байршилд баавгай орж ирсэн тухай дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь Хах Хэнтийн УТХГ, . Улаантайгын УТХГ, Хан хөхийн нурууны БЦГ-т байна. Аймаг сумдын шуурхай баг, Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид хамтран ажиллаж байна.
Хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээг орон нутгийн шуурхай багийн шийдвэрээр хэрэгжүүлэн, аюулгүй болгосон мэдээллийг нэгтгэсэн байдлаар дурдвал