2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГИЙН СУРГАГЧ БАГШ НАРЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД БЭЛТГЭЛЭЭ

Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг өвчин хүндэрсэн хойно нь эмчлэхээс илүүтэй эрт үед нь илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон ажиллах нь өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой. Энэ хэрэгцээ, шаардлагын хүрээнд хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг цэцэрлэг, сургуульд суурилан нэгдсэн аргачлал, стандартын дагуу хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 301 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг”-ийн сургагч багш бэлтгэх сургалтыг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 2026 оны 08 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулж, амжилттай өндөрлүүлжээ.

Дөрвөн өдрийн сургалтад 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн эмч нар хамрагдаж, хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг нэгдсэн аргачлалаар зохион байгуулах, эрсдэлийг зөв үнэлэх, мэдээллийг стандартын дагуу бүртгэх, шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын тусламж, үйлчилгээнд холбон ажиллах мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн байна. Энэ удаагийн үзлэг нь хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцсэн иж бүрэн үнэлгээ хийхэд чиглэж байгаагаараа онцлог. Тухайлбал, 36 сартай, 6 настай буюу 1 дүгээр ангийн, 11 настай буюу 5 дугаар ангийн, 15 настай буюу 9 дүгээр ангийн хүүхдийн өсөлт, хөгжил, харааны чадал болон харааны эмгэг, зүрхний цахилгаан бичлэгт суурилсан үнэлгээ, нурууны муруйлт, хавтгай тавхай, хөгжлийн хоцрогдол, аутизмын хүрээний эмгэгийн эрсдэл, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг илрүүлэх үзлэг, тандалтыг стандарт аргачлалын дагуу хийх ур чадварыг эзэмшүүллээ.

Сургалтын явцад онолын мэдлэгийг практик дадлагатай хослуулж, оролцогчид зүрхний цахилгаан бичлэг хийх, үзлэгийн мэдээллийг зөв бүртгэх, хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, эрт илрүүлгийн бүртгэлийн маягтыг зөв хөтлөх зэрэг ур чадвараа бататгасан юм. Мөн бодит тохиолдолд тулгуурлан эрсдэлийг тодорхойлох, цаашид авах арга хэмжээг шийдвэрлэх, эцэг эх, асран хамгаалагчдад үзлэгийн үр дүн болон илэрсэн эрсдэлийн талаар ойлгомжтой мэдээлэл, зөвлөгөө өгөх харилцааны ур чадварт суралцлаа. Сургалтын нэг чухал хэсэг нь оролцогчдыг зөвхөн үзлэг хийх аргачлалд сургаад зогсохгүй сургагч багшийн арга зүйгээр чадавхжуулсан явдал байв. Ингэснээр бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид өөрийн байгууллага болон харьяалах эрүүл мэндийн байгууллага болон цэцэрлэг, сургуулийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийг нэгдсэн аргачлалын дагуу хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна.

Өөрөөр хэлбэл, сургагч багшийн тогтолцоог бий болгосноор зөвхөн нэг удаагийн сургалт, үзлэгээр хязгаарлагдахгүйгээр орон нутаг бүрд мэдлэг, ур чадварыг үе шаттай түгээж, хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлэх ач холбогдолтой юм. Цаашид хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон ажилласнаар өвчнийг хүндрэхээс нь өмнө хянах, эмчилгээний үр дүнг сайжруулах, урт хугацаанд хүүхдийн эрүүл мэндийн хүндрэлээс сэргийлэх боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл 0
0/1000
Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ
1 мин өмнө 0
Монголын ноос, ноолуурын 12 аж ахуйн нэгж “TEX+VISION KOREA 2026” үзэсгэлэнд оролцож байна
9 мин өмнө 1
Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
14 мин өмнө 2
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1412 дуудлага мэдээлэл иржээ
17 мин өмнө 2
“БНСУ-ын сургуулийн хоолны хэрэгжилт, сайн туршлага” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
21 мин өмнө 3
Дүүжин замын тээврийн өндрөөс аврах ажиллагааны сургалтад алба хаагчид хамрагдлаа
39 мин өмнө 4
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
1 цагийн өмнө 43
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
1 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
1 цагийн өмнө 45
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 82
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 56
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 57
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 23
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 22
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 20
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 20
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 62
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 21
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 21
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 22
1 / 1