2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн төсөлд талуудаас 109 санал иржээ

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 52 санал, ажил олгогчдын байгууллагаас 30 санал, яамдаас 27 санал, нийт 109 санал ирүүлснийг ажлын хэсэг хэлэлцэн боловсруулж, Улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар хуралдааны тэмдэглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөллийг оролцуулан “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр байгуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг хангах; цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх; нийгмийн түншлэл, тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнд Улсын хэлэлцээрийн төслийг боловсруулсан болно.

Өнөөдөр “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” байгуулах бүрэлдэхүүн, тов зэргийг тогтох, хэлэлцээрийн төслөөс онцлон анхаарах асуудлыг хэлэлцэн, гурван талт хамтарсан уулзалт зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн төслийг боловсруулж, хэлэлцээр байгуулахад бэлэн болсон тул ойрын хугацаанд Улсын хэлэлцээр байгуулахаар талууд санал нэгджээ.

Сэтгэгдэл 0
0/1000
ЭЗБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
6 мин өмнө 2
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
17 мин өмнө 39
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө
44 мин өмнө 40
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 78
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 55
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 56
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 22
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 20
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 61
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 19
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 19
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 55
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 18
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 58
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 25
1 / 1