2026.08.24, Даваа
АН 4:11: Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилох шийдвэрийг Ардчилсан нам хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй
2026-05-28 356

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт 11:00 цагт зохион байгуулдаг улс төр, цаг үеийн асуудлаарх "4:11" мэдээллийн цаг боллоо. Тус уулзалтаар Үндсэн хуулийн цэцийн болон УДШ-ийн томилгоо, Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлага зэрэг улс төрийн асуудлаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.

Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: Ардчилсан Үндсэн хуулийн дуу хоолой нь Үндсэн хуулийн цэц байх ёстой. Гэтэл Цэцийн дарга болон зарим гишүүний хугацаа нь дуусчихаад байхад шийдвэр гаргаж байгааг улс төрийн ашиг хонжоо гэж харж байна. Хуулиараа хугацаа нь дууссан гишүүдийн талаарх албан бичгийг холбогдох байгууллага руу явуулах үүрэгтэй байдаг. "Манай байгууллагаас томилогдсон гишүүдийн Үндсэн хуулиар тогтоосон зургаан жилийн хугацаа дууслаа, дараагийн гишүүнийг томилж өгнө үү" гэсэн бичиг ирсэн байх ёстой. УИХ-ын Тамгын газар энэ ажлаа хийсэн үү, үгүй юу. Хийгээгүй бол хэн нэгэн тэнд асуудлыг гацааж байна гэсэн үг. Хэрэв албан бичиг нь ирчихээд байхад томилгоог хийхгүй байгаа бол энэ нь УИХ-ын дарга болон Цэцийн даргын хариуцлагын асуудал болж хувирна. Улсын дээд шүүх гэдэг Монголд шударга ёс тогтоох дээд байгууллага байх учиртай. Гэтэл өнөөдөр Монгол Улс авлигын индексээр 124 дүгээр байр руу ухарлаа. Үүний хариуцлагыг зөвхөн Авлигатай тэмцэх газар биш, шүүх засаглал хамт үүрэх ёстой. Сүүлийн зургаан жилийн хугацаанд авлигын индекс буурсангүй, шударга ёс тогтсонгүй, нийгэм бухимдалтай байна. Сөрөг хүчний улстөрчдийг улс төрийн зорилгоор эрүүгийн хэрэгт холбогдуулан намнадаг, шоронгоор айлгадаг байдлаа өөрчлөх хэрэгтэй.

Монголд эрүүгийн бодлого гэдэг зүйл хоёрхон чиглэл рүү ханддаг болжээ. Нэгдүгээрт, бизнес эрхэлж байгаа иргэд рүү чиглэдэг болсон. Хүн бизнес хийснийхээ төлөө шоронд ордог байж болохгүй. Улс төрийн бодлого хэрэгжүүлснийхээ төлөө, эсвэл эрх баригчдыг шүүмжилснийхээ төлөө хоригддог байж таарахгүй. Эрх баригчид ийм харалган бодлогоо зогсоох ёстой. Хүний үндсэн эрхэд халдах гэж байгаа бол заавал шүүхийн зөвшөөрөлтэй байх ёстой. Гэтэл хүний бие халдашгүй байх эрх, хувийн нууцад халдах зэрэг Үндсэн хуулийн зөрчлийг мөрдөх байгууллагууд  дур мэдэн хийж байна. "Мөрдөн байцаалтын нууц" нэрийн дор хүний эрхэнд дураараа халдаж байна. Хууль нь муу байгаад байвал мөрдөх байгууллагууд хүний эрхийг зөрчсөөр л байх болно. Үүнийг засах шаардлагатай.

 УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Ардчилсан намын бүлгийн зүгээс УИХ-ын дарга, Ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчийг нэг удаа улираан томилж болохоор Үндсэн хуулийн цэц дээр үүссэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тэгвэл өчигдөр /2025.05.27/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс "Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг улируулан томилж болно. Гэхдээ зөвхөн нэг удаа, зургаан жилээр" гэсэн шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл боллоо. Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүн үүнд тусгай санал гаргасан. Ардчилсан намын зүгээс энэ асуудлыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгаа.

Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жилийн нүүр үзэж байна. Г.Өлзийсайхан гишүүн ажлаа өгснөөс хойш аль хэдийн зургаан сарын хугацаа өнгөрлөө. Үүнээс харахад Цэц өөрөө шийдвэр гаргах чадамжтай эсэх асуудал яригдана. Мөн төрийн өндөр албан тушаалтан зургаан жилээс дээш хугацаагаар алба хашиж болохгүй гэсэн заалттай. Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилээр сонгодог. Үүнтэй адил Монгол Улсын Ерөнхий шүүгч, дээд шүүхийн шүүгч нар бол төрийн өндөр албан тушаалтан. Хэрэв энэ хүмүүс зургаан жилээсээ улиран томилогдож, 12 жил ажиллах юм бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Ардчилсан намын зүгээс үүнийг хүчтэй эсэргүүцэх бөгөөд Эсэргүүцлийн хороо байгуулж байна. Шаардлагатай бол Улс төрийн зөвлөлийн хурал зарлана. Цаашлаад Үндэсний бодлогын хороог ч хуралдуулна.

Мөн Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг албан тушаалаас нь огцруулах хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсан. Монгол Улсад монгол цэргийн амь нас үнэ цэнтэй байх ёстой. Эр цэргийн үүрэг хүлээсэн залуус цэрэгт явахаас айдаг байж болохгүй.

Ээжүүд, ар гэр нь үүний золиос болох ёсгүй. Тиймээс бид Монгол Улсын Ерөнхий сайдтай хариуцлага тооцно. Учир нь УИХ Ерөнхий сайдыг томилдог. Харин Ерөнхий сайд бусад сайд нараа томилдог. Хэрэв Батлан хамгаалахын сайд Л.Батлутыг огцруулахгүй бол Ардчилсан намын зүгээс дараа дараагийн улс төрийн арга хэмжээнүүдийг авах болно.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

МОНГОЛ УЛС СОР17-ООС 1.29 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХООР БОЛЛОО
2026-08-21 141
Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна
2026-08-21 142
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төв аймагт ажиллалаа
2026-08-21 74
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Е-Mongolia системийн нэр лого ашиглан хуурамч зар, линк түгээж байна
2026-08-21 85
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д оролцлоо
2026-08-21 179
ГЕГ-аас Евразийн хэлэлцээртэй холбоотой гаалийн хяналт, шалгалтыг шуурхай зохион байгуулах аргачлалыг танилцууллаа
2026-08-21 118
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЭХЭЛЛЭЭ
2026-08-21 240
Шархаданд 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орлоо
2026-08-21 88
Г.Солонго тэргүүтэй иргэдийн шүүх хурал өнөөдөр болно
2026-08-19 327
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-08-19 505
350 толгой хүртэлх “Идлэг шонхор шувуу”-г соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ
2026-08-19 60
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОСОН 208 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
2026-08-19 93
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 38182 хүүхэд нэгдүгээр ангид элсэх төлөвтэй байна
2026-08-19 458
Баруун салааны гол, Бумбат рашаанд 16.9 мянган мкуб хөв цөөрөм байгуулагдлаа
2026-08-19 59
МОНГОЛЫН БАГ ОЛОН УЛСЫН ГАЗАРЗҮЙН 22 ДУГААР ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-08-18 275
УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа
2026-08-18 95
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БҮХ ЦЭРГИЙН АНГИУДАД ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ХИЙНЭ
2026-08-18 56
Ухаалаг системээр хуурамч улсын дугаартай тээврийн хэрэгслийг илрүүлж байна
2026-08-18 60
Ой зургаан сартай хүүхдийг тогтоол уснаас олжээ
2026-08-18 76
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ-ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАА
2026-08-18 100
1 / 1