УБ цаг агаар, УБ
Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн

Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ өдрүүдэд нийтийн тээврийн ачаалал нэмэгддэг. 

Сургуулийн автобусны эрэлт хэрэгцээ, үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх, нийтийн тээврийн салбарын хэтийн төлөвлөлтийн талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Г.Билгүүнтэй ярилцлаа.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд яг одоо хэдэн автобус явж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам 139 чиглэлд 1086 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлдэг. Нийтийн тээврийн бүртгэлийн санд үйлчилгээ эрхлэгч 17 аж ахуйн нэгж байгууллагын 1311 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд парк ашиглалтын коэффициент 0.89 хувь байна

-Хичээлийн шинэ жил эхэлж буйтай уялдуулж автобусны тоог нэмэгдүүлэх үү?

-Энэ жил ерөнхий боловсролын 340 сургуульд 422851 хүүхэл суралцана. Үүнээс нэгдүгээр ангид 37926 суралцагч элсэн суралцаж байна. Оюутан,сурагчдын амралт болон хичээл эхлэх үетэй холбоотойгоор нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн тоо хавар багасаж, намарт нийслэлийн хэмжээнд зорчигч урсгал нэмэгддэг. Иймд зорчигчдын эрэлт хэрэгцээ, чиглэлийн ачаалал, зорчигч урсгалын судалгаа болон оргил цагийн ачаалалтай уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 62 чиглэлд ажлын өдөр 86, амралтын өдөр 70 тээврийн хэрэгслээр нэмэгдүүлж, үйлчилгээнд гарахад бэлэн болсон.

-Сургуулийн автобусны хүртээмж хэр байгаа вэ. Цаашдаа автобусны тоог нэмэгдүүлэх боломжтой юу?

-Өнөөдрийн байдлаар сургуулийн автобусны үйлчилгээнд ерөнхий боловсролын 64 чиглэлд, 67автобус, 84 сургуульд үйлчлэхэд бэлэн болсон бөгөөд өдөр тутам дунджаар 5000 орчим хүүхдийг тээвэрлэдэг.

Улаанбаатар хотын хэмжээнд ерөнхий боловсролын нийт 340 сургууль байгаагийн 178 нь төрийн өмчит сургууль. Эдгээр сургуульд 67 автобус үйлчилдэг. Харин 162 хувийн өмчит сургуульд 157 автобус үйлчилнэ.

Нийт төрийн өмчит сургуульд сурч буй бага ангийн сурагчдын 3.2 хувьд сургуулийн автобусны үйлчилгээ хүрч байгаа бөгөөд парк шинэчлэлтийн хүрээнд сургуулийн автобусыг нэмэгдүүлснээр энэ тоо 2027 онд 5 хувь болж өсөх боломж бүрдэнэ.

Жил бүр сургуулийн автобусны тоог нэмэгдүүлснээр 5 жилийн хугацаанд бага ангийн сурагчдын 15 хувьд сургуулийн автобусны үйлчилгээ хүрэх боломж бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

-Нийгмийн сүлжээнд иргэд өөрсдийн амьдарч буй орчиндоо шинэ чиглэл нээж өгөх хүсэлт олноор гаргах юм. Мэдээж хүн бүхний хүсэлтийн дагуу чиглэл нээх боломжгүй ч бас судалдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдэд илүү хүртээмжтэй байх үүднээс санал бүрийг судалж, суурьшлын бүсэд амьдарч буй иргэдийн тоог гаргах яаж хүртээмжтэй байлгах талаар судалгаа хийж ажилладаг. Өнгөрсөн жилийн эцсийн статистик мэдээгээр Улаанбаатар хотод 1.6 сая буюу Монгол Улсын нийт хүн амын 48 хувь нь оршин сууж байгаа бөгөөд жилд дунджаар гурав орчим хувиар өсөж байгаа үзүүлэлттэй байна. Нийслэл хотын суурьшлын бүс өдрөөс өдөрт нэмэгдэж, хотын зах руу суурьшил шинээр бий болж байгаа ба хотын дотор шинэ хороолол, шинэ авто замын сүлжээ бий болж байгаатай уялдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цар хүрээг нэмэх, ,чанарыг сайжруулах хэрэгцээ шаардлага байнга гарч байдаг.

-Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг энэ жил хийх үү. Цаашдын төлөвлөлтийн талаар мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн нийтийн тээврийн салбар 2023-2025 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600, хот орчмын ачаа тээш хадгалах хэсэгтэй их багтаамжийн 10, их багтаамжийн угсраа 31, бүрэн цахилгаан 15, нийт 656 автобусаар парк шинэчлэлт тус тус хийсэн.

2026 онд нийтийн тээврийн үйлчилгээний 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, дунд багтаамжийн 46, их багтаамжийн 60, сургуулийн 50 автобусаар парк шинэчлэлт хийнэ.

Парк шинэчлэлтийг хийснээр нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх, гэр хорооллын үйлчилгээ хүрээгүй цэгт шинээр чиглэл нээх, үйлчилгээний хэвийн байдал хангагдах үр дүнтэй. Түүнчлэн гэр хорооллын суурьшлын цэгт таван чиглэл шинээр нээх, зорчигч урсгалын ачаалал, багтаамж ашиглалтын коэффициентэд тулгуурлан таван чиглэлийн тээврийн хэрэгслийн төрлийг өөрчлөх, сургуулийн автобусны 30 чиглэл шинээр нээх боломжтой болно.

Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хүрсэн, чанартай, аюулгүй, хүртээмжтэй болгохоор цаашид илүү сайжруулахын төлөө манай хамт олон хичээн ажиллаж байна.

Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулж, 156 автобусаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн
52 мин өмнө 4
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд илтгэл тавина
54 мин өмнө 3
УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
58 мин өмнө 52
Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэн дулааны цахилгаан станц барина
3 цагийн өмнө 77
Монгол иргэд Тайланд улсад 30 хоног визгүй зорчино
4 цагийн өмнө 95
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
4 цагийн өмнө 7
Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүүхэд суралцана
4 цагийн өмнө 8
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
5 цагийн өмнө 100
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
6 цагийн өмнө 80
Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэгчдэд нээлттэй боллоо
6 цагийн өмнө 18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
7 цагийн өмнө 11
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
8 цагийн өмнө 92
Ерөнхий сайд Н.Учрал дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, Монгол-Оросын худалдаа, тээвэр логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
8 цагийн өмнө 6
ЦДАШ шилжүүлэх барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
8 цагийн өмнө 12
Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна
8 цагийн өмнө 13
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
8 цагийн өмнө 100
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
8 цагийн өмнө 13
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
8 цагийн өмнө 70
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-09-01 161
Машин замын хажуу руу онхолдсоноос төмөр хийцэд хавчуулагдсан эмэгтэйг эсэн мэнд гаргажээ
2026-09-01 94
1 / 1