2026.10.22 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ

Монголбанк мөнгөний бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ОУВС-гийн техник туслалцааны багтай хамтран ажиллалаа

Монголбанкны мөнгөний бодлого, түүний хэрэгжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтран ажилласан Олон Улсын Валютын Сангийн (ОУВС)-гийн техник туслалцааны багийн хаалтын уулзалт /2026.10.09/ боллоо. Техник туслалцааны хүрээнд Монголбанкны мөнгөний бодлогын тогтолцоо, үйл ажиллагаа, эдийн засгийн төсөөллийн загварт үнэлгээ хийж, тэдгээрийн найдвартай байдал, үр нөлөөг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулав. Тухайлбал, ОУВС-гийн баг Монголбанкны мөнгөний бодлогын арга хэлбэрийг нарийвчлан судалж, түүнийг боловсронгуй болгох талаар бодит, үнэ цэнтэй зөвлөмж өгсөн. Мөн, нээлттэй захын үйл ажиллагаа, заавал байлгах нөөц, байнгын санхүүжилтийн хэрэгсэл, гадаад валютын дуудлага худалдаа зэрэг мөнгөний бодлогын хэрэгслүүдийг хөгжүүлэх чиглэлээр санал, зөвлөмж өгч, цаашид техникийн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.  

Монголбанк 2014 оноос эхлэн мөнгөний бодлого боловсруулах, эдийн засгийн төлөвийг төсөөлөх, бодлогын хувилбаруудын үр нөлөөг шинжлэхэд улирлын төсөөллийн загвар (QPM)-ыг ашиглаж ирсэн. Энэ удаагийн техникийн туслалцаагаар уг загварын бүтэц, валютын ханш болон хүүгийн түвшний тооцоолол, эдийн засгийн чиг хандлагын төсөөлөл зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэж, сайжруулах боломжийг тодорхойллоо. Мөн эдийн засгийн төсөөллийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх, загварын ашиглалт, хөгжүүлэлтийг сайжруулах, Монголбанкны мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллав. 

Хаалтын уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт ОУВС-гийн техник туслалцааны багийнханд хандаж мэргэжлийн дэмжлэг, зөвлөгөө үзүүлсэнд талархал илэрхийлж, мөнгөний бодлогын тогтолцоог боловсронгуй болгох, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлоход энэхүү хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо. 

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, мөнгөний бодлогын шинжилгээ, эдийн засгийн төсөөллийн аргачлалыг сайжруулах, бодлогын шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлэх, мөнгөний бодлогын хэрэгслүүдийг боловсронгуй болгож, шилжих механизмыг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтой болохыг онцоллоо. 


Сэтгэгдэл 0
0/1000
Монголбанк, Германы холбооны банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-21 75
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
2026-10-21 52
Төмс хураалт 100 хувь дуусаж, үр тариа, хүнсний ногооны хураалт 82-87 хувьтай үргэлжилж байна
2026-10-21 55
Давуу байдал бий болгосон авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-21 21
Төрийн албаны зөвлөлийн 36 дугаар хуралдаан боллоо
2026-10-21 19
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтрэхтэй холбоотой арга хэмжээний талаар аймгуудад үүрэг, чиглэл өглөө
2026-10-21 19
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
2026-10-21 18
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
2026-10-21 60
Шатрын хос дэлхийн аварга төрлөө
2026-10-21 18
Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
2026-10-21 18
Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна
2026-10-21 21
Гэр бүл, хүүхдийн хэргийн анхны дагнасан шүүх үүдээ нээлээ
2026-10-21 53
Монгол Улсад гэр бүл салалт 0.7 хувиар өсжээ
2026-10-21 19
Ерөнхий сайд Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ
2026-10-21 51
Ж.Энхбаяр ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
2026-10-21 17
ББСБ-уудын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэллээ
2026-10-21 57
Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
2026-10-21 24
“Kharkhorum Halloween” энэ сарын 30-нд Степпе Арена -д зохион байгуулагдана
2026-10-21 21
АНХААР: Насанд хүрээгүй хүүхэд жолоо барьсны улмаас 6 хүн нас баржээ
2026-10-21 54
ХЗБХ: “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулав
2026-10-21 23
1 / 1